Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

197 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүсэлт буюу Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн талаар тодорхой шийдэлт гаргаагүй байна. Иймд Цэцийн 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсэгт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Дөрөв. Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 01 тоот дүгнэлтийн 6 дахь хэсгийг хүлээн авсан эсэхийг заагаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, мөн хуулийн 452 дугаар зүйлийг бүхэлд нь; 2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг; Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хоёр дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай. 3. Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтийн “Зургаа” гэсэн хэсгийг “Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна” гэж өөрчлөн найруулсугай. 4.Энэхүү тогтоол нь гармагц хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Ц.ЦОЛМОН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Ж.БЯМБАА Д.ЧИЛХААЖАВ Ч.ЭНХБААТАР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5