109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг ийнхүү ноцтой гуйвуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд унагах аюулд ч хүргэх юм. Иймд төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд байгаа бидний маргаж байгаа зүйлүүд хүчингүй болоод зогсохгүй уг хууль бүхэлдээ хүчингүй болох ёстой” гэжээ. ХЯНАВАЛ: Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно гэсэн заалт нь сүм хийд нь Монголд байхгүй бусад сүсэгтнүүдийн шашны номлол, сургалт, сурталчилгаа явуулах эрхийг хязгаарласан агуулга илэрхийлж байна. Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна гэдэг заалт нь шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ. Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин-номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно гэдэг заалт тус улсад шашинномын зорилгоор ирснээс бусад бүх гадаадын иргэн, харъяалалгүй хүний салшгүй эрх болох шашин шүтэх, шашнаа сурталчлах эрхэнд халдсан агуулгатай болжээ. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дах хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсгийн үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, мөн Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5