Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл манай сумын баг болгосон нь үнэхээр сэтгэлд багтахгүй асуудал” гэжээ. Улсын Их Хурал энэ тогтоолыг хэлэлцэн батлах ажиллагааны явцыг судалж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдов. Монгол Улсын Их Хурал 1992 оны 8 дугаар сарын 18-нд ээлжит бус чуулганаараа “Зарим сум, хороог татан буулгах, нэгтгэх, шинээр байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэлжээ. Улсын Их Хурал энэ тогтоолын төслийг эхлээд хэлэлцэхдээ уг төслийг Засгийн газар Улсын Их Хуралд албан ёсоор өргөн бариагүй байхад хэлэлцэж эхэлжээ. Улсын Их Хурал тогтоолын төслийг 8 дугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн байхад Засгийн газар тогтоолын төслийг энэ тогтоол батлагдсан өдөр буюу 8 дугаар сарын 21-нд Улсын Их Хуралд өргөн барьжээ. Улсын Их Хурал энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхдээ Засгийн газраас илтгэл сонсоогүй, байнгын хороо ч дүгнэлт гаргаагүй, Ерөнхий сайдыг ч байлцуулалгүй хэлэлцэж эхэлжээ. Тогтоол хэлэлцэх явцад энэ бүх асуудлууд уван цуван шүүмжлэгдэж хагас дутуу биелэгджээ. Тухайлбал, 8 дугаар сарын 20-ны хуралдаанд Ерөнхий сайд П.Жасрай мэдээлэл хийж, 21-ний хуралдаанд байнгын хорооны дарга Д.Дашцэдэн байнгын хорооны дүгнэлт хэлсэн боловч уг мэдээлэл, дүгнэлтийн алинд ч тогтоолын төслийг хийхдээ Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн шаардлагыг яаж хангасан, тухайлбал өөрчлөх гэж байгаа засаг захиргааны нэгжийн эдийн засгийн бүтэц болон хүн амын байршлыг хэрхэн судалсан, тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг авсан эсэх нь үндсэндээ тусгагдаагүй байна. Уг тогтоолын төслийг боловсруулахад Улсын Их Хурлаас ажлын хэсэгт оролцсон хүмс төсөл дээр хэрхэн ажилласан, төслийг Үндсэн хуулийн шаардлагад нийцүүлэхийн тулд юу хийсэн нь тодорхойгүй байна. Улсын Их Хурлын чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад нэлээд гишүүд тогтоолын төслийг боловсруулахад Үндсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзээд тогтоолын төслийг буцаах, хойшлуулах, дахин судалгаа авах талаар удаа дараа сануулж, санал тавьж байжээ. Улсын Их Хурлын чуулган дээр гишүүдийн хэлсэн үгийг судалж үзэхэд дараахь байдал тогтоогдож байна. Улсын Их Хурлын гишүүн М.Зэнээ хэлэхдээ: “Олон түмний саналыг тухайн газар орноос нь аль хэр сайн авсан юм. Авсныхаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5