95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн гомдлоосоо татгалзсан тул уг асуудлыг хянан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. А.Энхбат, С.Зориг нарын гомдолд буй “Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан гэсэн ойлголт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан агуулгатай нийцэхгүй байна” гэсэн хүсэлт нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн талаарх үзэл баримтлалын чанартай зүйл бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай нийцэж байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах ДҮГНЭЛТ: 1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн “Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийнх байна” гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх тухай” Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1, “Сахилгын шийтгэлд гомдол гаргах, сахилгын шийтгэлийн төрөл сонгох тухай” Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх тухай Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчжээ. 2.Иргэн С.Зориг, А.Энхбат нарын “Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан” гэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов. 3. Манай дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг түүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Г.НЯМДОО ГИШҮҮД Л.БААСАН С.ЖАНЦАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5