Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

176 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэсэн санааг илэрхийлсэн байгаа юм. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэжээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заавал сонсоно…” гэж заасан байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцэх журмыг зохицуулсан Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд энэ тухай заалт байхгүй байна. Тодорхой албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байхад Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийг төсөөтэйгээр хэрэглэн Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр нарын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж санал хураах замаар шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Улсын Их Хурлын хуулиар олгоогүй эрх хэмжээг Улсын Их Хурал хэрэгжүүлэхэд хүргэж байна. Иймд зохицуулсан Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. 2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцэх тухай Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйл нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан, Улсын Их Хурлаас хэлэлцэх Цэцийн дүгнэлтээс зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр сугалан авч, зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Цэцээс гаргах дүгнэлтийг хэлэлцэхийг орхигдуулан Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. 3. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн, Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5