Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

155 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан иргэдийн гомдолтой холбоогүй болно. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийнхөө ямар эд хөрөнгийг ямар хэмжээгээр, ямар арга хэлбэрээр хувьчлахыг заасан төрийн захиргааны байгууллагын шийдвэр мөн. Иймээс өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалт Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Энэ хуулиар дуудлагын болон үнэлгээний журмыг Засгийн газар тогтоохоор заасан тул энэ журмыг шүүх хуулийн нэгэн адил дагаж мөрдөнө гэж ойлгож байна” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Засгийн газрын 1991 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12 дахь заалт, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь заалтууд нь төр өөрийн өмчийг бусдад худалдахдаа эзэн нь хөрөнгөнийхөө худалдах үнэ, арга хэлбэрээ өөр хүнээс асуухгүйгээр сонгон хэлж байгаа хэрэг юм. Худалдан авах хүн уг үнээр авах эсэх нь тухайн сонирхогч талын хүсэлт юм. Иргэд бүх төрлийн гомдол маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй боловч тухайн нөхцөлд бусдын өмч хөрөнгийг хямд үнээр худалдан авах хүсэлтээ шүүхэд гаргах, уг асуудлыг шүүх хянан эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үгүй байх. Иймд уг тогтоолд төрийн өмчийн үнэлгээ болон хувьчлах арга хэлбэрийн талаархи асуудлыг Засгийн газраас эрх олгосон байгууллага болох Засгийн газрын өмч хувьчлалын комисс эцэслэн шийдвэрлэхээр тусгасаныг Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Шүүх эрх мэдэл” гэдэгт уг зүйл хамаарахгүй болов уу гэж үзэж байна” гэжээ. Иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбарлаж, шинээр үндэслэл тайлбар хэлсэнгүй. Мөн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү, түүний зөвлөгч Ж.Галт нар хуралдаан дээр өөрийн өмнө нь бичгээр өгсөн тайлбарт гаргасан үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлав. Дээд шүүхийн бүрэн эрхт төлөөлөгч Дашдорж Улсын Дээд шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 11-ний Өмч хувьчлах тухай хуулийн тайлбар Үндсэн хууль зөрчөөгүй гэж тайлбарлав. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн хүсэлтээ маргагч иргэн Б.Рэнчиндорж Цэцэд бичгээр өгсөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5