Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тоот данс нээлгэх, түүнд шилжүүлж гүйлгээ хийснээр зээлийн төлбөр хийгдэж эхэлсэн юм. 1993.01.20-ны өдрөөс хойш 7 удаагийн гүйлгээгээр 9926.0 мянган төгрөгийн зээл төлөгдсөн ба одоогоор 4690498 төгрөгийн зээлийн хүүг төлөөгүй байгаа бөгөөд түүнийг яаралтай төлүүлж авах шаардлагатай гэжээ. 4. МЧТ-1 компанийн гишүүн Цэрмаагаас Цэцэд гаргасан тайлбартаа тус компани нь эрхэлсэн тодорхой ажил байгаагүй учраас гишүүдэд ашиг хуваах, цалин олгох асуудал тавигдаагүй, тус компанийн ажлыг Отгон гэдэгт шилжүүлсэн. Би 1993 оны 6-р сараас хойш компанийн ажилд оролцоогүй тул аж ахуйн ажлыг мэдэхгүй гэжээ. 5. Хэвлэлийн материалд судалгаа хийхэд Н.Пүрэвдорж “Эрхэм гишүүн ингэж аргалдаг байна” Ил товчоо. 1993.12.10-20. №33 /102/, эдийн засагч сэтгүүлч Х.Дашзэвэг “Улсын Их хурлын гишүүн Ц.Төрмандахын бизнес”. Эрх чөлөө сонин. 1993.08.12, хуульч Х.Дамдин “Шударга үнэн тэдний талд биш хэмээн үздэгээ шууд хэлье”, Хөдөлмөр сонин. 1993.12.13 зэрэг нийтлэл гарчээ. 6. Бумсан компаниас төлбөрт 128000 ам.доллар гарган МЧТ-1 компанид олгохоор гарсан Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 28-ны 142 дугаар шийдвэр, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Бумсан компаниас 128000 ам.доллар гаргах гэснийг 88000 ам.доллар болгон шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан Улсын Дээд шүүхийн 1993.07.22-ны 52 дугаар магадлал гарчээ. 7. Бумсан ББХК, МЧТ-1 хооронд 10 тонн ноолуур өгч авалцахаар байгуулсан гэрээ, /энэхүү гэрээнд Ц.Төрмандах гарын үсэг зурсан/ Н.Бумбар, Ц.Төрмандах нар 1993.03.23-нд ноолуурын маргаант асуудлаар хамтран ажиллах тухай тохиролцоо зэрэг гэрээний хуулбар хэрэгт хавсаргагджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож Д.Ламжав, А.Энхбат нар тайлбарлахдаа: “Бид нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бидний гол шаардлага нь Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгийг зөрчиж Улсын Их Хурлын гишүүний ажлын хамтад аж ахуй эрхэлсэн, хоёрдугаарт Ц.Төрмандах нь Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зарчмыг зөрчсөнд байна. Гуравдугаарт МЧТ-1 компани чинь Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаатай шууд холбоогүй гэдгийг нэмж хэлье” гэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5