126 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар байгуулсан “дүүрэг дундын” шүүхүүдийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн хэлбэрээр хийгдэж одоо ашиглагдаж байгаа ба мөн Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, магадлалууд нь “дүүрэг дундын” шүүх маягтайгаар бичигдэж байгаа болно. Үнэхээр “дүүрэг дундын” шүүх байгуулах шаардлагатай байсан юм бол Үндсэн хуулийн заалтыг өөрчилж дээрх дүүргүүдийн Засаг дарга нарыг “дүүрэг дундын” Засаг дарга болгон томилох шаардлага гарах ёстой…гэж үзжээ. Шүүх байгуулах, тэдгээрийн байршил, харъяалал, шүүгчийн орон тоог тогтоох талаар гарсан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: “…Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улаанбаатар хотын Жаргалант дүүргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, Туул дүүргийг Хан-уул дүүргийн шүүхэд, Багахангай дүүргийг Багануур дүүргийн шүүхэд тус тус харъяалуулан ажиллуулж орон тоо, төсөв зардал хэмнэх санал оруулсныг зөвшөөрөхгүй байна. Хэрэв ийм байдлаар шийдвэл Монгол улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтуудыг зөрчих болно. Иймд нийслэлийн 12 дүүрэгт тус бүр анхан шатны шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэв. Анхан шатны шүүхүүдийг байгуулахад одоогийн орон тооны бололцоо болон улс орны эдийн засгийн байдлыг харгалзахгүйгээр зайлшгүй шаардлагатай газруудад шүүхийг байгуулах нь зүйтэй ба энд Засаг дарга нарын саналыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна…” гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Х.Володя нар Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: “Улсын Их Хурал дүүрэг дундын шүүх байгуулаагүй бөгөөд хуучин ажиллаж байсан хэсэг, район /нийслэлийн/, орон нутгийн хотын шүүхийг сум болон сум дундын, дүүргийн шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоосон юм. Ингэхдээ хоёр дүүргийг нэг шүүхэд /анхан шатны шүүхийн эрхтэй/ харъяалуулж, тэдгээрийг “Багануур, Багахангай дүүргийн шүүх” гэх мэтээр нэрлэсэн болно. Үүнийг өргөдөл гаргагч дүүрэг дундын шүүх байгуулсан гэж буруу ойлгосон бололтой. Шүүх байгуулах тухай хууль болон шүүгчийн орон тоо батлах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5