Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

125 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.04.15 № 05 Улаанбаатар хот Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Цэцийн хуралдааны танхим Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны 403 дугаар тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн Ж.Баярсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Х.Володя нар тус тус оролцов. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Ж.Баярсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ” гэж заасан. Гэтэл дүүргүүдийн шүүхийг байгуулахдаа нийслэлд 12 дүүрэг байхад 8 дүүргийн шүүх байгуулж, 4-ийг нь дүүрэг дундын шүүх /Хан-Уул-Туул дүүргийн, Баянзүрх-Гачуурт дүүргийн, Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн, Багануур-Багахангай дүүргийн/ болгон байгуулжээ. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд “дүүргийн шүүх” гэж заасан байтал Шүүх байгуулах тухай хуулиар “дүүрэг дундын шүүх”

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5