105 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.01.12 № 02 Улаанбаатар хот Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 1994 оны 1 дүгээр сарын 11-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ц.Цолмон, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцов. Маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ган-Өлзий, Ч.Зоригтбаатар нар оролцов. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэдийг төлөөлж иргэн Р.Гончигдорж, Д.Ламжав тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж өргөдөл гаргасан иргэн Д.Дашдэндэв, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүд Үндсэн хууль зөрчсөн гэж нэхэмжилсэн иргэн Н.Алтанчимэг нар оролцов. Д.Ламжав нарын хэсэг иргэд Үндсэн хуулийн цэцэд 1993 оны 12 дугаар сарын 13-нд хандсан гомдолдоо: “Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5