81 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхойлох зарчмыг /хуулийн 38 дугаар зүйлийн 3/ хэрэглэснээр сонгуулийн үр дүнг алдаатай, буруу болгож будлиантуулах шалтгаан болсон бөгөөд нэг тойргоос хэдэн ч намын нэр дэвшигч гарах, мөн өөр хоорондоо адилгүй янз бүрийн санал авсан хүмүүс гарч болох, тэр ч байтугай нөгөө намын нэр дэвшигчээс харьцангуй бага санал авсан нэр дэвшигч сонгогдож болох зэрэг гажууд нөхцөлүүд бүрдсэнийг 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дагавар харууллаа. 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнг мажоритари системийн аргаар дүгнэн тооцох ямар ч боломж, хууль зүйн үндэслэл байхгүй юм. Сонгуулийн эцсийн үр дүн нь парламентийн нийт суудлын тоогоор 71-ийг МАХН, 5-ыг бусад нам, сонгогчдын нийт саналын 56.9 хувийг МАХН, 43.1 хувийг бусад нам авсан гэсэн хоёрдмол утгатай дүн гарч байна. 71:5 гэсэн эхний дүнг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Бага Хуралд өргөн мэдүүлж Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг олгосон Улсын Бага Хурлын тогтоол гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа болохыг нэгэнт тайлбарласан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн Улсын Бага Хурлын тогтоол, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц магадлан үзэж, хүчингүй болгоно уу? Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульдаа захирагдан түүнийг чандлан сахиулах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Ө.Сэргэлэн өргөдөлдөө нэмэлт болгон гаргасан тайлбартаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнийг дурджээ. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны иргэн Нигур овогтой Баасанжаваас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. 1992 оны сонгуулийн хуульд сонгогчийн тоог мандатад тэгш хуваарилах коммунист аргыг хэрэглэснээс төлөөлөлтийн зарчим алдагдав. 2.Төлөөлөлтийн шалгуур нь депутатын мөрийн хөтөлбөр бөгөөд түүний биелэлтийн шалгуурыг хуульд тусгасангүй. 3.Сонгогчид санал гаргах явдал шахалтаар явагдав. Энэ нь зөвхөн сонгуулийн хуульд заасан зохицуулалттай холбоотой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5