Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Өмч хувьчлах тухай хуулийн тайлбарын 3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2, 50 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2, 3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудад тус тус харшилж байгаа тул хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Засгийн газрын 169 дүгээр тогтоол, Улсын Дээд шүүхийн тайлбарын дээр дурдагдсан заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн заалтуудыг ч зөрчиж байгаа юм. Ингэснээр төрийн захиргааны байгууллагуудын хууль бус ажиллагаа, иргэдийн эрхийг хохироосон албан тушаалтнуудын талаар шүүхэд гомдол мэдүүлэх боломжийг хааж, “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэж байна. Хувьчлалын үр дүнд өмч хөрөнгөтэй болох явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар /16-ын 3/ “Иргэн хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг эдлэх”-д орших бөгөөд энэхүү эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах боломжийг 169 дүгээр тогтоолын хавсралтад байгаа дээрх заалтууд хааж байна. Хэдийгээр Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар шүүхэд гомдол мэдүүлэх эрхийг хууль зүйн хувьд шууд хаагаагүй боловч уг зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарын 3 дахь заалт нь хуулийн дээрх заалтыг гажуудуулж улмаар Үндсэн хуульд харшилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан хэдий боловч энэ нь амьдралд хэрэгжихгүй байгааг харгалзан Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхэд албан ёсоор шилжүүлэн шийдвэрлүүлж өгөхийг мөн хүсч байна” гэжээ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэн Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр…” гэдэг нь төр өөрийн ямар эд хөрөнгийг яаж хувьчлахыг заасан шийдвэр байх тул үүний талаар гаргасан гомдол нь Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5