Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

27 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндсэн дээр үнэхээр хийж оруулж ирж чадсан уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй зүйл их байна” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаатар: “Энэ тогтоолыг би хэлэлцэхээ больё гэж хэлэх гэж байгаа юм. Юу вэ? гэхээр эндээс ямар ч шийдэл гарахгүй. Би энд та бүхэн анзаарч байгаа байх. Эрхэм гишүүн Бямбадорж бид хэд ажлын хэсэг айхтар рольтой оролцохгүй байгаа. Энд үнэндээ би оролцоогүй юм. Засгийн газраас хэлэлцээд ороод ирсэн гэсэн. Би сая эрхэм гишүүн Бямбасүрэнгээс асуусан. Засгийн газар дээр энийг нухацтай хэлэлцэж чадсангүй” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Дашдэмбэрэл: “Яг сум, хорооноос нь ирсэн иргэдийн санал, хүсэлт, иргэдээр хэлэлцүүлээд саналыг нь авсан ийм сум, хорооны албан ёсны бичиг баримт бий юу? Энийг танилцсан уу? …Үндсэн хуулинд чинь ард түмний саналыг авна гэж биччихсэн байна шүү. Тийм учраас энийг чинь аймгийн гол нь ард түмний санал дээр тулгуурлаж байж хийх ёстой ажил байх ёстой” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Гомбожав хэлэхдээ: “Засгийн газар сум, хорооноос бичиг аваагүй… аймгуудын санал бичиг нь байгаа. Сумынхыгаа аймаг авсан уу? үгүй юу? гэдэг бол би өнөөдөр баталгаа өгч чадахгүй” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ: “Энэ асуудлыг шийдэхэд ядахдаа Их Хурлын гишүүд энэ шийдэх гэж байгаа нэгж хичнээн хүн амтай юм, нэгтгэх сум нь төвөөс ямар зайтай юм. Тухайн хорооны хөдөлмөрчид нь ямар саналтай байдаг юм. Хажуу тийшээгээ нүүлгээд явчих юм бол бүх юм нь сүйдэх үү, үгүй юу? гэсэн …тухайн асуудал тус бүр дээр ойлголттой болж байж шийдмээр байна. Энэ асуудлыг үнэхээр шинээр бүрэлдсэн Засгийн газар заавал авч үзэх ёстой” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Тогтоолтой холбогдсон асуудлаар Засгийн газраас илтгэл ч орж ирээгүй, байнгын хорооны дүгнэлт ч орж ирээгүй. Энэ тогтоол дээр Бямбасүрэн гуайн Засгийн газар үзээд ямар дүгнэлт гаргасан юм, яасан гэдэг ч асуудал байхгүй. Жасрай гуайн Засгийн газар үзээд яасан гэдэг ч асуудал байхгүй. Энэ асуудлаа ямар нэг хугацаанд оруулж ир гэдгээр нь буцаамаар байна” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид хэлэхдээ: “Заавал хөдөлмөрчдийн санал байхгүй бол Улсын Их Хурал хүнд байдалд орно шүү. Би жишээ хэлмээр байна. 1970-аад оны үед Завхан аймагт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5