24 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүндэтгээд саналыг нь асуугаад нэгтгэсэн бол ядаж яахав гэхсэн” гэжээ. Бугант дахь Социал-демократ намын салбар зөвлөлийн дарга С.Жамбалсүрэн, Ардчилсан холбооны салбар зөвлөлийн Тэргүүлэгч Б.Батцэнгэл нар Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Бугантад үндсэндээ төрийн захиргаа гэж бараг байгаагүй, сүүлийн жилд цэгцрэх тийшээ хандаж байсан юм. Гэтэл Улсын Их Хурлын энэ шийдвэр гараад дахин захиргаагүй боллоо. Нэгтгэхээсээ өмнө хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг огт асуугаагүй юм. Бид эхнээсээ ийм бодит бус шийдвэрийн эсрэг байсан. …Бугантыг баг болох шийдвэр гарснаас хойш манай засаг захиргаа эзэнгүй болсон. Үүний дараа бүх төсвийн байгууллага эзэнгүй боллоо. Улсын Их Хурлын тогтоолын үр дүнг товчхон хэлэхэд ийм байна. Сумын захиргаа хоёр баг болоод сургууль эмнэлгээ хуваагаад авлаа. Ингээд зөрчил гарахын үндэс нь тавигдлаа. Эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулахад энэ зохион байгуулалт бас нөлөөллөө” гэжээ. Бугантын багийн малчин У.Төмөрхуяг Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Хамгийн гол нь малчин бидэнд танай засаг захиргааны нэгжид ийм өөрчлөлт орох гэж байна гэдгийг ядахдаа урьдчилан хэлээгүй… Малчид үүнтэй санал нэгдэхгүй байгаа” гэжээ. Өндөр настан Д.Балжинням хэлэхдээ: “Засаг захиргааны зохион байгуулалтыг хийхдээ эндэхийн хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг огт судалж асуугаагүй. Үндсэн хуульд хот гэдэг үг байхгүйг далимдуулж жинхэнэ захиргаадалтаар нэгтгэж байгаа юм. Чухамдаа Үндсэн хуулийн заалт шууд нэгтгэх утга агуулаагүйг бид эрх биш мэдэлгүй яахав. …Манай Бугант Монголын ямар ч сумаас том бие даасан аж ахуй гэж боддог. Эдийн засгийн чадал гэж байдаг бол энэ Бугантын хөдөлмөрчдийг битгий хэл Монголыг тэжээхэд том хувь хандив үзүүлдэг аж ахуй гэдэг нь бүхэнд ойлгомжтой. Ийм газар бие дааж сум болдоггүй юм бол бие даах газар олдоход хэцүү л байх” гэжээ. Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Дулаанхаан хорооны иргэдийг төлөөлж 56 хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнтэй биечлэн уулзаж санал хүсэлтээ тавьжээ. Саналуудын утга агуулга давхардаж байгаа тул энд зөвхөн Дулаанхааны Засаг дарга Ж.Ганболдын хэлсэн үгийг төлөөлөл болгоё: “Дулаанхаан хороо нийлж, салахын зовлонг олон удаа үзсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5