Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

85 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл IV. Сонгуулийн тэгш эрхийн зарчим гэсэн дөрвөн үндсэн зарчимтай байна. Тодорхой насанд хүрсэн бүх хүн арьсны өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, хүйс, боловсрол, үзэл бодлоор үл ялгаварлан сонгох сонгогдох эрхтэй байхыг бүх нийтийн зарчим гэх бөгөөд сонгогч ямар нэгэн төлөөлөлгүйгээр оролцож саналаа өгөхийг сонгуулийн шууд зарчим гэх ба тэгш эрхийн зарчмыг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд: сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх, тойрог, хэсэг байгуулахдаа оршин суугчдын харьцааг адил байлгах, төлөөлж буй хүмүүсийн тоо нь тэнцүү байх, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүдийн ашиг сонирхлыг нь төлөөлж буй хүмүүсийн тоо нь ойролцоо байх, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн компани зэрэгт тэгш, аливаа ялгаваргүй оролцох, сонгогч бүрийн санал өгөх боломж адил хангагдсан байх зэрэг болно. Сонгогч саналаа өгөхөд нь шахалт, саад тотгор учруулахгүй байх, сонгогчийг чөлөөтэй сонголт хийхэд нь албадлага хийхгүй байх зэргээр сонгуулийн чөлөөт зарчим хэрэгжинэ. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд мөн хуулийн 14 дүгээр зүйлд буй “эрх тэгш байх” зарчмыг улам тодотгожээ. Түүнийг хязгаарлаагүй байна. 3.Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь заалтууд нь сонгогчийн чөлөөтэй саналаа илэрхийлэх боломжийг хуулиар албадан боогдуулсан заалт болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн чөлөөтэй гэдэг заалтыг шууд зөрчжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд намайг оролцуулбал энэ асуудлаар тодорхой тайлбар өгч болно гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож Ө.Сэргэлэн тайлбарлахдаа: “Би Цэцэд хандаж гаргасан өргөдлийн шаардлагаа дэмжиж байна. Үүнийгээ товчлон танилцуулахад: 1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т гадаад улсад байгаа иргэний сонгох эрхийг нь хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн бүх нийтийн гэдэг зарчмыг зөрчсөн байна. 2. Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь заалтууд нь сонгууль чөлөөтэй явагдах тухай Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5