Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

31 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. 7 сумыг Улсын Их Хурал бие даан байгуулах үндэслэл бүрдээгүй олон шалтгаан бий. Хамгийн гол нь хилийн цэсийг нь тэр үед тодорхойлох боломж байгаагүй. 4.Нэгтгэсний дараа дээрх сумд асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломж байгаа. Энэ тогтоолоор өөрийн нутаг дэвсгэрийн хилийн цэсгүй зөвхөн засаг захиргааны нэгж байсан хот, хороодыг сумдтай нэгтгэсэн учраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг шийдвэрлээгүй юм. Ийм учраас Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижид Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр хэлэхдээ: “Би энэ асуудлыг боловсруулах үед Засгийн газарт ажиллаагүй байсан. Тогтоолын төсөл боловсрогдсон асуудлыг судалж үзэхэд түрүүчийн Засгийн газар Үндсэн хуулийн заалтыг хангаагүй орж ирсэн юм байна лээ. Ер нь хот хороодын алинаас ч асуусан нэгдэе гэсэн санал үндсэндээ гарахгүй юм билээ. Засаг захиргааны нэгжийг нэгтгэх өөрчлөх шалгуур тогтоогүй байна” гэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга Ч.Базар хэлэхдээ: “Үндсэн хуулийн шаардлагыг хангахын тулд Мандал сумын хөдөлмөрчдөөс ямар нэг санал аваагүй асуудлыг шийдсэн нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Маргааныг шийдвэрлэхдээ дараахь баримтуудыг үндэс болголоо: 1. Уг тогтоолыг хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы протокол; 2. Засгийн газраас боловсруулсан тогтоолын төслийн эх материал, тогтоолын төслийг хийхдээ ашигласан санал, бичиг баримтууд; 3. Тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхээс өмнө аймаг, сум, хот, хороод, иргэдээс ирж байсан санал, хүсэлт, бусад материал; 4. Тогтоолын төслийг хийхдээ аймаг, сум, хот, хороо болон иргэдээс санал авсан эсэхийг судалж шалгасан материал; 5. Шалгах явцад цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, гомдол, санал, хүсэлт, өргөн барих бичгүүд;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5