Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай Улсын Их Хурлын 1993 оны 45 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад чухамхүү “дүүргийн шүүх” гэсэн нэр томъёо хэрэглэсэн бөгөөд тэнд “дүүрэг дундын шүүх” гэсэн үг үсэг байхгүй. Үндсэн хуульд зааснаар сум, дүүрэг нь ижил эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгжүүд бөгөөд тэрээр сум дундын шүүх байгуулж болохыг заасан юм. Энэ нь хоёр буюу хэд хэдэн дүүргийг нэг шүүх харъяалан ажиллах боломжийг хаагаагүй харин ч агуулгаараа зөвшөөрч байгаа хэрэг гэж үзэж байна. Шүүхийн харъяалал нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт захирагдах ёсгүй бөгөөд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дагуулан шүүх байгуулах тухай хуулийн заалт байхгүйг дурдах нь зүйтэй. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дүүргийн шүүх байгуулах заалт нь Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Дэмбэрэлцэрэн Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: “…Нийслэлийн зарим шүүхийг хоёр дүүргийн шүүх байхаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх байгуулахдаа түүний харъяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан үзнэ” гэж заасныг удирдлага болгосон юм. Нийслэлийн дүүргийн зарим шүүхийг хоёр дүүрэгт байгуулснаар Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна…” гэжээ. Иргэн Ж.Баярсайхан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “…Шүүх байгуулах тухай хууль Монгол Улсын хуульд байгаа дүүргийн шүүхийн тухай заалт хэлбэрээрээ Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй юм шиг харагдавч агуулгаараа дүүрэг дундын шүүх байгаа тул шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчиж байна…” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, Х.Володя нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “…Шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дагуулан байгуулах шаардлагагүй, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал хэргийн байдал, байгууллагын тоо зэргийг харгалзана.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5