Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

135 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.06.15 № 06 Улаанбаатар хот Улсын Их Хурлын гишүүн С.Зориг үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Д.Чилхаажав, С.Жанцан, Н.Жанцан, Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргад С.Гэрэлмааг оролцуулан хийв. Бүх гишүүдийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ш.Батдорж, Ц.Олзвой нар болон Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, түүний өмгөөлөгч А.Энхбат нар оролцов. 1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Шагдар овогтой Батдорж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь “Стратеги судалгааны төв хэмээх” олон нийтийн байгууллага байгуулан Худалдаа хөгжлийн банкинд валютын 151584, Монгол даатгал банкинд төгрөгийн 305033 данс нээлгэн үйл ажиллагаа явуулжээ. Энэ төв Хууль зүйн яаманд бүртгэлгүй боловч тамга тэмдэгтэй болж, банкинд данс нээлгэн аж ахуйн ажиллагаа явуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд зогссонгүй цаашид аж ахуйн нэгжийн хууль, бусад хуулиудыг зөрчжээ. Мөн тамга, тэмдгийн дүрэм, заавар зөрчсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эдгээр байдлуудыг шалгаж өгөхийг хүсье” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5