25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нийлсэн, салсан түүхээ үзэхэд удирдлага нь дандаа нөгөө объектодоо байсан. Гэтэл амьдрал дээр алслагдсан удирдлага амьдралд ач тусаа өгдөггүй юм. Ийм зовлонг жинхэнэ амссан хамт олныг Дулаанхааны хөдөлмөрчдийг гэж хэлж болно. …Иймд нутаг дэвсгэрийн маргааныг ч зөв, үндэслэл сайтай шийдэх цаг нэгэнт тулсан байна гэж үзэж байна. Шинэ Үндсэн хууль маань гарч ирмэгцээ зөрчилдлөө. 57 дугаар зүйлийг эргэлзээ үгүй, ил тод зөрчлөө. Үүнд л би харамсаж байна” гэжээ. Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолыг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагыг яаж хангасан асуудлыг Дорноговь аймагт Үндсэн хуулийн цэцээс мөн судлан үзсэн юм. Дорноговь аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн зохион байгуулагч Л.Нэргүй Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Улсын Их Хурлын тогтоол гарахаас өмнө Засгийн газраас санал, судалгаа авах талаар өгсөн албан ёсны заалт, бичиг, тоот байхгүй” гэжээ. Зүүнбаян хорооны өндөр настан Самдан овогтой Содномжамц Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Зүүнбаянг Улаанбадрах сумын нэгэн баг болголоо гэдгийг Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд гарсан тогтоолыг хэвлэлээс олж уншсан. Энэ талаар Зүүнбаянчуудын саналыг авсан зүйл огт байхгүй. Зүүнбаян бол 1951 оноос өмнө бие даасан засаг захиргааны нэгж байсан бөгөөд түүнийг 100 км-ын цаана байгаа нэг суманд харъяалуулсан явдалд тус хорооны иргэд хөдөлмөрчид туйлын дургүйцэж байна. Зүүнбаян нь хүн ам олноор төвлөрсөн цэргийн онцгой объект бөгөөд цаашид эдийн засгийн бүс болж өргөжих ирээдүйтэй” гэжээ. Зүүнбаянгийн иргэн Д.Баттулга: “Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлаар санал огт аваагүй. Манай Зүүнбаянд 10000 орчим цэргийн, энгийн хүмүүс амьдарч байна. Ямар боловч багийн засаглалтай байж ийм олон хүний амьдрал цаашдын ирээдүйг авч явж чадахгүй гэж үзэж байна. Харин ийм шийдвэр гаргаад сууж байгаа дарга, хариуцлагатнууд улс орныхоо амьдралыг огт мэдэхгүй юм байна гэж бодож явдаг” гэжээ. Зүүнбаянг нэгтгэсэн Улаанбадрах сумын Засаг дарга Ц.Найдан Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Хөдөлмөрчдийн саналыг ерөөсөө аваагүй. 10000 хүн, 1200 өрхтэй ийм том газрыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5