121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.02.23 № 04 Улаанбаатар хот Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг нар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар иргэн Д.Даваажав, Д.Бат, Ц.Төрмандах нарын өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг нар Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэв. Хуралдаанд өргөдөл гаргагч Ц.Төрмандах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхбат, Д.Ламжав, Х.Цогтсайхан нар оролцов. Өргөдөл гаргасан иргэн Д.Даваажав, Д.Бат нар хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцсонгүй. Иргэн Д.Даваажав Үндсэн хуулийн цэцэд 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны даргаар ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна”; иргэн Д.Бат 1994 оны 1 дүгээр сарын 5-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Ц.Элбэгдорж нар нам, холбооны даргын ажил, албыг давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5