Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

195 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангаас: 1. Адилбиш гишүүний тайлбарыг дэмжинэ. Үндсэн хуулийг амьдралд хэрэгжүүлэх асуудлаар иргэн Д.Ламжав олон удаа хүсэлт гаргасан, Цэц хэд хэдэн удаа дүгнэлт гаргажээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан механизм ажиллаж байгаагийн илрэл болно. Гэхдээ Улсын Их Хурлын тухай хуулийг боловсронгуй болгох асуудал бий. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйл Үндсэн хуулийг зөрчөөгүй юм шүү. Яагаад гэвэл Улсын Их Хурал бол Үндсэн хууль тайлбарлах эрхийнхээ дагуу Үндсэн хуулийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийг Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд дэлгэрүүлэн тодотгосон байна. Мөн хуулийн 452 дугаар зүйл, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоол аль аль нь Үндсэн хуулийг тодотгох зорилгоор гарсан зүй ёсны актууд мөн. Нэгэн зүйл дээр нэмж тайлбарлахад Ерөнхийлөгчийг огцруулах тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал сонсоод асуудал шийдвэрлэнэ гэвэл Их Хурал маань компьютер болно биз дээ. 2. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоо бол бат бэх байх ёстой. Үүнийг бэхжүүлэх талаас нь Цэц цаашид дүгнэлт гаргахдаа бодолцоно байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье гэв. ХЯНАВАЛ: Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн материалаас үзвэл Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 1994 оны 88 дугаар тогтоолын 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдов. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар үүссэн маргааны талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж, уг дүгнэлтийн хууль зүйн үндэстэй эсэхийг шийдвэрлэх тухай заалт Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 452 дугаар зүйлд тусгагдсан ба эл зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Ерөнхий прокурор

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5