Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

33 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1993.01.13 № 01 Улаанбаатар хот “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийсэн хуралдаанаар “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянан хэлэлцэв. Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, Сэлэнгэ аймгийн “Бугант” компанийн ерөнхий захирал И.Бадарч, гэрчээр Засаг захиргааны яамны ажилтан Б.Шарбанди нар оролцов. Иргэн И.Бадарч Үндсэн хуулийн цэцэд хаяглан “Ардын эрх” сонинд ирүүлсэн мэдээлэлдээ: “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулсан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол нь тэдгээрийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан үзээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон төдийгүй, ноцтой нь орон нутгийн тухайн Хурал,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5