Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

196 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Н.Ганбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, мөн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоол гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д буй “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалт, мөн зүйлийн 2-т буй “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн заалт, мөн хуулийн 35 зүйлийн 2-т буй “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалт, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т буй “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана” гэсэн заалтаас үзэхэд Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэхгүй нь тодорхой байна. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т дурдсан асуудлаар гарах Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж зөвшөөрөх эсэх тухай асуудал бол Цэцээс Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих эрхийг үгүйсгэх буруу практик тогтож байна. Хоёр. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заахдаа зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрийн талаарх Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх агуулга тусгагдсан байна. Гэвч уг зүйлийн гурав дахь хэсэг нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн бүх дүгнэлтүүдийг хэлэлцэхэд хэрэглэх практик тогтох үндэслэл болсон нь Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад нотлогдов. Гурав. Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд иргэн Д.Ламжавын Цэцэд хандаж тавьсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5