137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байна. Жишээ нь бүхий л эрдэм шинжилгээний ба судалгааны байгууллага, төсвийн газрууд, гадаадын төлөөлөгчийн газар гэх мэт болно. Эдгээр нь данстай боловч аж ахуйн ажиллагаа явуулдаггүй. Иймд намайг хий хардалтаар буруутгасныг ойлгохгүй байна. Улсын Их Хурлын гишүүний хувьд тус төвийн нэрийн дор гишүүний ажилд шууд хамааралтай судалгааны ажил хийж байгаа нь Улсын Их Хурлын гишүүний ажилд харшлахгүй, харин ч ажлаа үр нөлөөтэй явуулахад дөхөм болдог. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн өмнөх хуралдааны дүгнэлтэд тодорхой бий. Өргөдөл гаргагч ямар нэгэн нотолгоогүйгээр сэжиг таавраар намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд хамаарах асуудал биш болохыг Цэцийн эрхэм гишүүд болгооно уу” гэжээ. 4. Иргэн Ш.Батдоржийн гомдол, хуульч Ц.Шаравдоржийн “Ардын эрх” сонинд хэвлүүлсэн нийтлэлийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 1994 оны 5 дугаар сарын 18-нд 07 тоот тогтоол гарган Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 04 тоот дүгнэлт бүхий маргаанаас Ц.Элбэгдорж, С.Зориг нарт холбогдох хэсгийг дахин шалгаж шийдвэрлэхээр маргаан үүсгэсэн байна. 5. Цэцийн гишүүн Л.Баасан, Ж.Бямбаа нар 1994 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаар тогтоолоороо иргэн Ц.Олзвойн гомдлын С.Зоригт холбогдох хэсгийг Ш.Батдоржийн гомдолтой хамтатган шалгаж шийдвэрлэхээр тогтжээ. 6. Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн хуралдааны 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, С.Зориг нарыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурджээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хуралдаанд бэлтгэх болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Үүнд: 1. Гомдол гаргагч Ш.Батдорж, Цэцийн хуралдаанд оролцсон болон маргааныг урьдчилан шалгах явцад гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны хуралдаанаар дутуу хянаж шийдвэрлэсэн. Стратеги судалгааны төв нь банкинд тодорхой данстай, түүгээр аж ахуйн үйл ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хурал С.Зоригт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5