99 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1994.02.04 № 01 Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай Энэхүү тогтоолыг 1994 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 18.00 цагт Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулинд харшилж байгаа тухай иргэн С.Зориг, А.Энхбат нарын өргөдлөөр үүссэн маргааныг Цэц 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн …42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, …Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, мөн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, мөн хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчжээ” гэсэн 1 дүгээр дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд, өргөдөл гаргасан иргэн С.Зориг, А.Энхбат нар оролцов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 тоот дүгнэлтэндээ: “Монгол Улсын Шүүхийн тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5