161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.11.23 № 09 Улаанбаатар хот Байнгын хорооны дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолтой холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талыг төлөөлж Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Цэрэндорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, М.Зэнээ нар тус тус оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж тавьсан хүсэлтдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 60 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 451 дүгээр зүйлд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх, шийдвэр гаргах, хариу өгөх журмыг тодорхой заасан. Гэтэл Улсын Их хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурал Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5