Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

79 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1993.12.22 № 04 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаас аман магадлал гаргасан иргэн Баасанжавын гомдлыг өнөөдрийн хуралдаанаар хамтатган шийдвэрлэхээр тогтов. Хуралдаанд гомдол гаргагч иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав, Сэргэлэнгийн өмгөөлөгч А.Энхбат, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ц.Товуусүрэн нар оролцов. Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Өлзийхутаг овогтой Сэргэлэн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1992 оны Улсын Их Хурлын сонгууль нь чөлөөт ардчилсан сонгууль болж чадсангүй. Үүний учир шалтгааныг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийг баталж гаргах болон уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа дутагдалтай холбон үзэх ёстой. Тус улс нэгдэн орсон “Иргэний ба улс төрийн эрхийн пакт”-ын 25 дугаар зүйл, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 21 дүгээр зүйлд бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх, чөлөөтэй, шууд сонгох үндсэн зарчмуудыг заажээ. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5