Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

116 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг нарыг төлөөлөн бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр тангараглая” гэсэн тангарагаасаа няцсан нь: 1. 1992.03.13-нд Бумсан компани Герман улсын Терра спес компанийн төлөөлөгч Герман улсын иргэн Шефертэй 1 кг ямааны ноолуурыг 17-22 ам.доллараар худалдаж, тооцоог 1992.12.20-нд дуусгахаар тохирсон. 2. 1993.02.13-нд Ц.Төрмандахыг гадаад явуулах тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 24 тоот захирамж гарсан. 3. 1993.02.27-нд Бумсан компани МЧТ-1 компанид 3 сая төгрөг шилжүүлсэн. 4. 1993.03.23-нд Юрген Шефертэй хамтран тэмцэхэд бүхнийг зориулахаар Н.Бумбар, Ц.Төрмандах нарын тохирсон гэрээ. 5. 1993.03.23-нд Н.Бумбар, Ц.Төрмандах нарын тохиролцсон долоон зүйл. 6. Бумсан, МЧТ-1 компаниуд хамтран 20 тонн ноолуур Герман улсад гаргах тухай гэрээ. 7. 1993.04.26-нд МЧТ-1 гэсэн хэвлэмэл хуудсанд Ц.Төрмандах гарын үсэг зурж тайлбар өгч МЧТ-1 компанийн УХН 0255 тоот тамгыг ар талд нь дарсан. 8. Ц.Төрмандах 1993.06.28-нд нийслэлийн шүүхэд гаргасан тайлбартаа: Бумсан компанийн захирал Бумбартай ямааны ноолуур борлуулахаар гэрээ хийсэн. Тэднийх манайд 21000 ам.доллар өгч үлдэгдэл 128000 ам.долларыг одоо болтол өгсөнгүй байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. 9. Улсын Дээд шүүхийн 1993.07.22-ны өдөр гаргасан магадлал, Улсын Дээд шүүхийн 1993.11.06-ны 1/547 тоот хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар батлагдаж байна” гэжээ. Н.Баасанжав өргөдлөө тодруулан гаргасан тайлбартаа: “Би Ц.Төрмандахыг ер нь танихгүй. Миний дүү Мөнхчулуунаас Ц.Төрмандах, Бумбар нар 3 тонн ноолуур авахаар тохиролцсон үйл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5