Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

141 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 41 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх тул энэ талаархи маргааныг хянан хэлэлцэж Цэцийн дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь Стратеги судалгааны төвийн захирлаар ажиллахдаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот дүгнэлтийн С.Зоригт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 3. Гомдол гаргагч Ш.Батдорж, Ц.Олзвой нарын гомдолд буй “Улсын Их Хурлын гишүүн С.Зориг нь албан татварын хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Ардчилал таймс, Экспресс таймс, Нөлөөгүй толь сонинуудыг удирдан гаргадаг, сонгогчдын итгэл найдварыг алдагдуулан чуулганы хуралдаан тасалсан зэргийг магадлан шалгахыг хүссэн зэрэг” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Ц.ЦОЛМОН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5