Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

115 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.01.12 № 03 Улаанбаатар хот Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 1 дүгээр сарын 12-н өдрийн 18.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат нарыг төлөөлөн Д.Ламжав, А.Энхбат, гомдол гаргагч Н.Баасанжав, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах, түүний өмгөөлөгч Д.Баярсайхан, Я.Баатар нар оролцов. Монгол Улсын иргэн А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат, Н.Баасанжав нараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь Монголын Чөлөөт Телевиз-1 /МЧТ-1/ нэртэй аж ахуйн нэгжийг байгуулан, банкинд харилцах данс нээлгэн ажиллаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурлын эрхэм гишүүн Ц.Төрмандах Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Д.Ламжав, А.Энхбат нар өргөдөл гаргагч А.Ганбаатар,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5