143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.07.25 № 07 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн, Прокурорын байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 1994 оны 7 дугаар сарын 25-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ц.Цолмон, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцов. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Улсын Ерөнхий прокурорын газрын ажилтан Г.Баясгалан, Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр нар болон гомдол гаргагч иргэн Д.Бямбасүрэн оролцов. Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр заалтын дагуу намайг эрүүгийн хариуцлагад татсан үндэслэлийг шалгуулах болон үндэслэлгүй гаргасан шийдвэрээ хүчингүй болгох асуудлыг Улсын Ерөнхий прокурор, ноён Н.Ганбаярт 1994 оны 5 дугаар сарын 27-нд тавьсан юм. Ерөнхий Прокурор Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж, надад хариу өгөхгүйгээр миний тавьсан асуудлыг хэрэг үүсгэн прокурорт шилжүүлснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн миний эрхийг зөрчсөн гэж үзэж Ерөнхий прокурорын энэ үйлдэлд зохих үнэлэлт өгөхийг Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5