65 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1993 оны 5 дугаар Дугаар 33 Улаанбаатар хот сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлд харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5