144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэцэд хүсч байна. Миний эсрэг үүсгэсэн үндэслэлгүй хэргийг Прокурорын байгууллага санаачлан мөрдөн байцаах ажиллагааг прокурор Х.Алтанзүрх явуулах оролдлого хийлээ. Энэ нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Монгол Улсын Ерөнхий прокурор өөрт нь өргөн барьсан баримт материалаас прокурорууд мөрдөн байцаалт явуулж байгааг болон тэр нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг мэдэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Ерөнхий прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг хүсье” гэжээ. Иргэн Д.Бямбасүрэн өргөдлийнхөө дагуу Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: “Ерөнхий прокурор 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан “Алт, дилерийн хэрэг” гэдгийг мөрдөх үүрэг өгч, ийм шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчиж, өөртөө мөрдөн байцаах бүтэц бий болгосон. Прокурор Алтанзүрх мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бөгөөд гурван удаагийн уулзалтын эцэст 1994 оны 6 дугаар сарын 24-нд “Би хэргээ мөрдсөн” гэж мэдэгдсэн. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины 1994 оны 5 дугаар сарын 25-ны дугаарт намайг хэрэгт татсан тухай мэдээг “Улсын Ерөнхий прокурорын газарт” гэсэн хаягаар нийтэлсэн бөгөөд мөн сонины 6 дугаар сарын 25-ны дугаарт мөн ийм хаягаар гарсан мэдээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Ж.Чойжанцан тайлбар өгч, ярилцлага өгөхдөө прокурор мөрдөн байцаалт явуулсныг шууд болон шууд бусаар нотолсон. Ерөнхий Прокурор надад хариу өгөөгүйгээрээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг давхар зөрчсөн юм. Прокурорын байгууллага бодит баримтыг огоорон хэрэг зохиож мөрдөн байцаалт явуулах нь аль ч илрэлээрээ Үндсэн хуулийг хөсөрдүүлж, туйлын харамсалтай үр дагаварт хүргэж болох тул түүнээс сэрэмжлэхэд хүчин чармайлт тавих нь миний иргэний үүрэг мөн гэж үзэх тул үүнийг толилуулав” гэжээ. Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Надад ирүүлсэн Д.Бямбасүрэнгийн өргөдлийг хүлээн авч танилцаад дараа өдөр нь “Бямбасүрэнгийн өргөдлийг хэргийн материалд нь хавсаргах, харин яллагдагчаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5