162 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл одоо хүртэл хэлэлцээгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийн оронд уг асуудлаар Хууль зүйн байнгын хорооны гаргасан дүгнэлтийг л хэлэлцдэг боллоо. “Байнгын хорооны дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 1994 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс хүсч байна” гэжээ. Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Б.Цэрэндорж Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Ерөнхийлөгчөөс хориг тавих, түүнийг Улсын Их Хурлаас хэлэлцэх нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын хоорондын шууд харилцааны нэг хэлбэр. Ерөнхийлөгчийн хоригийг хуулиар тогтоосон журмын дагуу хэлэлцэхгүйгээр байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийн талаар гаргасан санал дүгнэлтийг бие даасан асуудал болгон хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг зөрчиж байгаа хэрэг. Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд Ерөнхийлөгчөөс тавьсан хориг хуульд заасан хугацаандаа тавигдсан эсэх тухай асуудал анхаарлын голд байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын Дээд шүүхийн байр суурь зарчмын зөрүүтэй байгаа. …Амралтын цагийг хасч тооцвол Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 66 дугаар тогтоолыг хүлээн аваад 54 цаг 20 минутын дараа буюу хориг тавих хугацаа дуусахаас 17 цаг 40 минутын өмнө уг хоригийг тавьсан юм” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 1994 оны 70 дугаар тогтоол Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын Их Хурлын шийдвэрийг Ерөнхийлөгчид илгээснээс хойш 72 цагийн дотор тухайн хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьж болохыг хуульчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх заалт ёсоор 72 цагийн дотор Улсын Их Хурлын 1994 оны 66 дугаар тогтоолд хориг тавиагүй байна. Нэгэнт хуулийн хугацаанд багтааж Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиагүй байх тул энэ удаагийн хоригийг хориг гэж үзэх хууль зүйн үндэсгүй юм. Маргааны гол зүйл нь 72 цагийн асуудал юм. Монгол Улсад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5