Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

177 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэх тухай заалт нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд асуулт, асуулгын талаар гарч болох аливаа маргаан нь эрх зүйн шинжтэй болсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүн, маргагч тал аль аль нь шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандаж хөндөгдсөн эрхээ хамгаалуулах боломжоо алдахад хүргэж болох учир дээрх заалт Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухай иргэн Д.Ламжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна. 4. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаалыг цалингүйгээр эрхлэх боломж нээгдэж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. 5. Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, гишүүдийн ажлын зөвлөлгөөн, байнгын хороодын хуралдааны явцын тэмдэглэлийг хөтлөх, ашиглах, хадгалах журмыг Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар батлагдсан заавраар зохицуулж байгаа нь аль ч байгууллагын дотоод үйл ажиллагааны нийтлэг журам юм. Улсын Их Хурлын хуралдааны явцын тэмдэглэлтэй иргэд, албан тушаалтнаас танилцахад зарим саад бэрхшээл учирч байгаа бодит байдал нь энэ үйл ажиллагааны зохион байгуулалт, зарим ажилтны үйл ажиллагаатай холбоотой байгаа учир улсын нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх зөрчигдсөн гэх, түүнчлэн мөн санал хураалтын журам ч Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 6. Улсын Их Хурлын хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсох нь танин мэдэх агуулгатай зүй ёсны асуудал болохын сацуу Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нөхцөлд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд заасан байх тул иргэн Д.Ламжавын өргөдөлд буй “Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5