Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

166 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сахиулах баталгаа мөн” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан маргаан нь Үндсэн хууль, бусад хуулийг сахиулахтай холбогдон гарч болох бөгөөд энэ тухай Цэцийн буюу аль нэг шатны шүүхийн шийдвэр гарч болно. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсоно…”, 38 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “…хэрэв Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэл гараагүй нөхцөлд Цэцээс дүгнэлт гарахгүй тул Цэцийн дүгнэлтийг шууд дуудан сонсох хууль зүйн үндэслэл байхгүй юм. 3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан, нөхцөлийг заавал тогтоосон байна: 1/ Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх; 2/ Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх 3/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хүрээ, нөхцөл байдлыг зөв тогтоосон эсэх гэсэн заалт Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн холбогдох заалтууд ёсоор Ерөнхийлөгчийг огцруулах буюу эгүүлэн татах үндэслэл байгаа нь Цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үед л энэ асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцэх бөгөөд хэлэлцэх явцад Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёсгүй. Гэтэл хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байна. 4. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гарсан …Цэцийн дүгнэлтийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5