Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

69 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 47 дуаар зүйлд харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Цэцийн хуралдаанд оролцсон Д.Ламжав мэдүүлэхдээ: “Би маргалдаж байгаа асуудлаар Цэцийн урьдах хуралдаан болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралд тодорхой ярьсан, түүнчлэн тайлбараа бичгээр гаргаж та бүхэнд хүргүүлсэн учраас энэ удаа цаг хэмнэж дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд тодруулах асуудал байвал мэтгэлцээний явцад ярилцах саналтай байна” гэв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Цэцийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганд тодорхой ярилцсан учраас товч тайлбар хэлье. Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үүрэг бүхий хөндлөнгийн шүүх нь Үндсэн хуульд заасан шүүхийн тогтолцоонд хамаарагдахгүй, уг хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь шүүхийн эрх мэдлийнх биш, хөндлөнгийн шүүхийн үйл ажиллагаа нь эрүү, иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу явагддаггүй. Түүнчлэн хөндлөнгийн шүүх гэсэн ойлголт дэлхийн олон улс, орны практикт байдаг байна. Ийм ч учраас Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх, хөндлөнгийн шүүхийн хоорондын зарчмын олон ялгаа байгааг байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурдсан. Хөндлөнгийн шүүх гэдгийг шүүх гэдэг утгаар нь бус үйл ажиллагааны агуулгаар нь ойлгох нь зүйтэй учир энэ талаархи дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм. Дүрмийн 9 дүгээр зүйлд ажил хаяж болохгүй субъектуудыг өргөтгөж заажээ гэх үндэслэлгүй бөгөөд тодорхой улс өөрийн онцлогт тохируулж тогтоож болох талтай, нэгдэн орсон олон улсын гэрээг үг үсэгчлэн биелүүлэх албагүй, ерөнхий зарчимд л таарч байх ёстой учраас Үндсэн хуульд харшлаагүй гэж үзнэ. Засгийн газар нь гүйцэтгэх дээд байгууллагын хувьд тодорхой салбар эрхэлсэн байгууллагын шийдвэрийн талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэдэг нийтлэг журамтай. Иймд “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар заалтууд Үндсэн хуульд харшлаагүй гэж үзэж байна” гэв. Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаан хавтаст материалд авагдсан нотолгоонуудыг нэг бүрчлэн судлан үзэж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5