93 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэлдүүлэх боломжгүй болно. Сахилгын хороо бол эцсийн шийдвэр гаргадаг байгууллага биш. Сахилгын хорооны шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж энэ хуулинд заагаагүй. Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа нь нэг талаас шүүгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа хэлбэр гэж үзэх үндэстэй. Хуульчдаас шүүгчийг шилж олох ажлын эхний шатны нэг бол шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Үндсэн хуулийн шаардлагыг хангасан эсэхийг хянах үүрэгтэй байх нь зүйн хэрэг. Ерөнхийлөгчөөс шүүгчдийг томилох хугацаа нь урьдаас мэдэгддэг зүйл биш. Мөн манай улсын Үндсэн хуульд ерөнхий шүүгч, шүүгчид дипломат эрх, дархан эрх эдлүүлэхийг хориглосон зүйл байхгүй гэсэн тайлбарыг өгчээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн батлах үед маргагч талуудаас Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа дээрх асуудлуудаар Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан үндсэндээ болоогүй байна. Харин уг хуулийн 2 дугаар хэлэлцүүлгийн үед 1993 оны 2 дугаар сарын 01-ний хуралдаан дээр Улсын Их Хурлын орлогч дарга Ж.Гомбожав хэлэхдээ: “Үндсэн хуулийн заалт ёсоор бол Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөө шилж сонгоод дараа нь шийтгээд байгаа явдал бол тэрэнд нийцэж байна уу? үгүй юу? Би бол Ерөнхий зөвлөл шүүгчийг ингэж шийтгээд байгаа явдал бол Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж байна. Үндсэн хууль зөрчсөн заалт орж байна гэж үзэж байна” хэмээн маргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Гадаад харилцааны яамны Гэрээ эрхийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар өгсөн тодорхойлолтдоо: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дүгээр заалт Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ гэсэн заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна. Энэ нь дотоодын хууль тогтоомжийг олон улсын хууль тогтоомжоос дээгүүр тавьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тодорхой хүмүүсээ гадаадад байхад нь дипломат эрх, дархан эрх эдлүүл гэж тулгаж байгаа хэрэг. Дипломат паспорттай хүмүүсийг гадаад улсад хүндэтгэнэ. Харин тэр дипломат эрх ямба, дархан эрх эдлүүлэх эсэх асуудал нь тухайн улсын дотоод асуудал. Энэ тухай дипломат харилцааны тухай Венийн конвенц болон олон улсын хамгаалалтыг хүлээх хүмүүс түүний дотор дипломат төлөөлөгчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шүүн цээрлүүлэх тухай конвенцид тодорхой заасан. Эдгээр конвенцид Монгол Улс нэгдэн орсон юм” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5