Судалгааны эмхэтгэл-боть 37

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ПАРЛАМЕНТЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН “ПАРЛАМЕНТ” (Судалгааны эмхэтгэл) ÕXXVII ÁÎÒÜ УЛААНБААТАР ХОТ, 2022 НИЙГМИЙН СУДАЛГААНЫ СЕКТОР

УИХ-ын Тамгын газар © “ПАРЛАМЕНТ” СУДАЛГААНЫ ЭМХЭТГЭЛ - XXXVII БОТЬ ISBN 978-9919-9806-6-5 ННА*- 60 ДАА**-300 П-183 “Парламент” судалгааны эмхэтгэл (XXXVII боть)-ийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргав. Хянасан: Ц.Цогзолмаа Ц.Норовдондог (Ph.D) Эмхэтгэсэн: Д.Жигваагүнсэл Ц.Оргилмаа Хэвлэлийн эх бэлтгэсэн: Т.Цэнд-Аюуш

3 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü ГАРЧИГ БҮЛЭГ. НИЙГЭМ 1.1 Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба цалин хөлсний систем: олон улсын туршлага, зөвлөмж (АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, Казахстан, Монгол) (СТ-21/225)........ 6 Ц.Норовдондог (Ph.D), Д.Амаржаргал (Ph.D), О.Нарантуяа, Р.Оргилмаа, Б.Батцэцэг, Р.Нургүл 1.2 Монгол Улсын сэтгэл судлалын салбарын өнөөгийн байдал, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо ба гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт (СТ-21/239)................................ 95 Э.Энхтүвшин, П.Уранчимэг, С.Золжаргал, Б.Туул 1.3 Хүний эрхийн боловсрол олгох тогтолцоо ба парламентын оролцооны талаарх харьцуулсан судалгаа (СТ-21/234)............. 141 Ц.Норовдондог (Ph.D), Д.Жигваагүнсэл, Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг 1.4 Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн кодекс ба сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн хариу арга хэмжээний талаарх бусад орнуудын туршлага................. 170 Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа, О.Нарантуяа 1.5 Нийгмийн даатгал төлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамрагдалт: Монгол Улсын нөхцөл байдал (СТ-21/413)............. 214 Ц.Норовдондог (Ph.D), О.Нарантуяа 1.6 Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж, хүүхэд асрах чөлөөний талаарх гадаадын зарим орны туршлага (СТ-21/237)........................................................................................... 224 Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа, О.Нарантуяа 1.7 Тэтгэврийн хуримтлалын тогтолцооны талаарх гадаадын зарим орны туршлага (СТ-21/238).................................................. 263 Ц.Норовдондог (Ph.D), Р.Нургүл, Ц.Ариунаа, И.Жаргалзаяабямба, П.Уранчимэг 1.8 Нийтийн мэдээллийн эрх зүйн зохицуулалт (СТ-21/231)........... 317 Г.Алтан-Оч (Ph.D)

4 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 1.9 Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт (СТ-21/242)................................................ 327 С.Золжаргал 1.10 Цахим гарын үсгийн эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага (СТ-21/243)....................................................................... 349 Г.Уянга 1.11 Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын туршлага ба эрх зүйн орчин (СТ-21/230)................................................................... 369 О.Билгүүтэй, Б.Батцэцэг, Р.Оргилмаа 1.12 Монгол Улсын нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн шүүмж ба тулгамдсан асуудлууд: Олон нийтийн санаа бодлыг тандах судалгаа..... 425 Парламентын судалгааны хүрээлэн

НИЙГЭМ ТОЙМ АГУУЛГА o Эрүүл мэнд o Боловсрол o Даатгал, тэтгэвэр, тэтгэмж o Цахимжилт o Олон нийтийн мэдээлэл

6 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 6 ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦОО БА ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ЗӨВЛӨМЖ Ц.Норовдондог (Ph.D), Д.Амаржаргал (Ph.D), О.Нарантуяа, Р.Оргилмаа, Б.Батцэцэг, Р.Нургүл АГУУЛГА УДИРТГАЛ СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ БҮЛЭГ I. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО БА САНХҮҮЖИЛТИЙН ОЛОН УЛСЫН ЗАГВАРУУД, ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ 1.1. Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүчин зүйлс 1.2. Эрүүл мэндийн тогтолцоо ба түүний санхүүжилтийн загварууд 1.3.Шилжилтийн эдийн засагтай орнууд дахь эрүүл мэндийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал 1.4.Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн арга, механизмууд 1.5.Дэлхийн зарим орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны онцлог 1.6.Эрүүл мэндийн санхүүжилтийн ялгаатай тогтолцоон дахь эрүүл мэндийн салбарын үр дүнгийн үзүүлэлтүүдийн харьцуулалт 1.7.Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөөг хэмжих үзүүлэлтүүд 1.8.Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлт ба Монгол Улсын нөхцөл байдал 1.9.Дэлхий дахины эрүүл мэндийн санхүүжилтийн зарцуулалт БҮЛЭГ II. ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 2.1.АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС Хууль эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо Эрүүл мэндийн даатгал 2.2.ИЗРАИЛ УЛС Хууль эрх зүйн зохицуулалт: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл 2.3.БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС Хууль эрх зүйн орчин Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо Эрүүл мэндийн даатгал 2.4.ШИНЭ ЗЕЛАНД УЛС Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо Ковид-19 цар тахлын эсрэг төсөвлөсөн төсөв Эрүүл мэндийн даатгал Эмнэлгийн санхүүжилт 2.5.ЯПОН УЛС Хууль эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт Эрүүл мэндийн даатгал 2.6.ПЕРУ УЛС Хууль эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо 2.7. БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС Эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн санхүүжилтийн зарцуулалт

7 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 7 Ковид-19 үеийн эрүүл мэндийн санхүүжилт 2.8.МОНГОЛ УЛС Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба онцлог, хууль эрх зүйн орчин Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн бүрдүүлэлт Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн хуваарилалт Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн санхүүжилтийн талаар авч буй арга хэмжээ БҮЛЭГ III. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ, ОЛОН УЛСЫН ЖИШИГ 3.1. Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний олон улсын систем, арга хэлбэрүүд ба харьцуулалт 3.2. Шилжилтийн эдийн засагтай зарим орнуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний систем, шинэчлэлийн явц 3.3.Эрүүл мэндийн байгууллагын цалин, урамшууллын стратеги 3.4.Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системд нөлөөлөх хүчин зүйлс 3.5. ДЭМБ-ын гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний байдал 3.6. ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын цалин хөлс, урамшууллын стратеги 3.7. Дэлхийн банкны зөвлөмж: Эрүүл мэндийн ажилтны цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд баримтлах зарчим, анхаарах зүйлс БҮЛЭГ IV. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ: БУСАД ОРНУУДЫН ТУРШЛАГА, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 4.1. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС Цалингийн тогтолцооны эрх зүйн зохицуулалт Дундаж цалин, шатлал 4.2. ИЗРАИЛ УЛС Эрүүл мэндийн ажилтан, албан хаагч Цалин хөлсний систем 4.3. ШИНЭ ЗЕЛАНД УЛС Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч: Цалин хөлсний систем 4.4. ЯПОН УЛС Эрх зүйн зохицуулалт Цалин хөлсний систем 4.5. ПЕРУ УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, эрх зүйн орчин, тогтолцоо Цалин хөлсний бүтэц 4.6. БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, эрхзүйн орчин, тогтолцоо ЭМС цалин хөлсний бүтэц, бүрэлдэхүүн 4.7. МОНГОЛ УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, тогтолцоо Цалин хөлсний талаарх эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн ажиллагсдын цалингийн дундаж Эрүүл мэндийн ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ Цалингийн бүрэлдэхүүн АШИГЛАСАН МАТЕРИАЛ

8 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 8 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба цалин хөлсний систем: Олон улсын туршлага, зөвлөмж” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны хамрах хүрээ: Судалгааны ажлыг захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх боломжийг судлах зорилгоор гүйцэтгэлээ. Сэдвийн хүрээнд дараах 2 бүлэг асуудлыг гүнзгийрүүлэн судалж, харьцуулсан шинжилгээ хийсэн болно. Үүнд: 1) Эрүүл мэндийн тогтолцоон дахь олон улсын санхүүжилтийн загварууд, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн загвар ба түүний шинэчлэл, олон улсын байгууллагуудаас гаргасан эрүүл мэндийн санхүүжилтийн талаарх зөвлөмж болон бусад орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны загвар, бодлого-эрх зүйн орчин, санхүүжилтийн арга, механизмын талаарх практик туршлага 2) Эрүүл мэндийн тогтолцоон дахь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний систем, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний шинэчлэлийн бодлого, эрх зүйн орчин, цалин, урамшууллын механизмын талаарх практик туршлагуудыг харьцуулан судаллаа. Судалгаанд эрүүл мэндийн санхүүжилтийн олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа загваруудыг нутагшуулсан орнуудын төлөөллүүд, мөн эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний дэвшилтэт системийг нэвтрүүлсэн, манайхтай ижил шилжилтийн эдийн засагтай орнуудын төлөөллүүд болох АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, ОХУ, Казахстан, Монгол зэрэг орнуудыг хамруулав. Судалгааны тайлан 4 бүлэгтэй: Нэгдүгээр бүлэгт, дэлхий дахинд бүрэлдэн бий болсон эрүүл мэндийн тогтолцоо ба санхүүжилтийн загварууд, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо бүрдэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлуудыг хамруулснаас гадна дээрх тогтолцооны жишгийг тогтоосон сонгодог загвартай Герман, Канад, Франц, Их Британи, АНУ, Япон орнуудын туршлага, шилжилтийн эдийн засагтай орнуудад явагдаж буй эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлуудыг хөндөн судалсан. Мөн улс орнуудын орлогын түвшинд эрүүл мэндийн салбарын үр нөлөөг хэмжих үзүүлэлтүүд ямар байгааг гарган, Монгол Улстай харьцуулан харуулсан болно. Хоёрдугаар бүлэгт, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны олон улсын практик туршлагуудыг харьцуулан судалсан. Судалгаанд АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, Казахстан, Монгол зэрэг орнуудыг хамрууллаа. Гуравдугаар бүлэгт, дэлхий дахинд бүрэлдэн бий болсон эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системийн олон улсын жишиг, аргачлал, давуу болон сул талууд, цалин хөлсний санхүүжилтийн эх үүсвэр ба олгох механизм, ДЭМБ, Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлстэй холбоотой гаргасан зөвлөмж, олон улсад нийтлэг дагаж мөрдөх стратеги болон баримтлах зарчмуудын талаарх мэдээллийг оруулсан.

9 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 9 Дөрөвдүгээр бүлэгт судалгаанд авагдсан орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний систем, бодлого, эрх зүйн зохицуулалт, цалин хөлсний системийн бүтэц, урамшууллын механизмтай холбоотой практик туршлагуудыг харьцуулан судлав. Түлхүүр үг: Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилт, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, эмнэлгийн ажилтны цалингийн бодлого, цалингийн стратеги, цалингийн нөхцөл байдал, цалинд нөлөөлөх хүчин зүйлс Keywords: Healthcare system financing, health workforce renumeration, health workers salary policy, total gross wages of health worker, renumeration and incentive strategy, factors of health workers’ salary СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ 1) Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн загварын харьцуулалт Судлаачид дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загваруудыг олон ургальч байдлаар ангилсан судалгаа, үзэл хандлагууд түгээмэл байна. Тухайлбал, Нэг. Нийгэм-улс төрийн тогтолцооны үзэл хандлага талаас нь классик тогтолцоо, плюрал тогтолцоо, даатгалын тогтолцоо, үндэсний тогтолцоо, социалист тогтолцоо гэж ангилахаас гадна утилитар, коммунатор, либерал тогтолцоо ч гэж нэрлэдэг. Орчин үед ДЭМБ-ын экспертүүдийн1 тогтоосон эрүүл мэндийн тогтолцооны дараах үндсэн 3 ангиллыг түгээмэл ашиглаж байна. - Төрийн оролцоотой тогтолцоо (Бевериджийн систем) - Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо (Бисмаркийн систем) - Зах зээлийн буюу хувийн эрүүл мэндийн тогтолцоо Олон улсын судлаачдын ангиллыг өргөн хүрээнд авч үзвэл ерөнхий тогтолцооны шинж байдал, ангиллаас хамааруулан дэлхий дээр эрүүл мэндийн тогтолцооны дараах загварууд бий болсон гэж үздэг: 1. Универсал загвар (Бевериджийн загвар) 2. Нийгмийн даатгалын тогтолцооны загвар (Бисмаркийн загвар) 3. Өмнөдийн загвар (Испани, Португал, Грек, Италийн зарим хэсэг) 4. Скандинавын загвар буюу институциональ загвар (социал демократ загвар) 5. Либераль загвар 6. Корпоратив-консерватив загвар (Япон) 7. Латин-америкийн загвар 8. Зүүн Азийн аж үйлдвэржсэн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар 9. Шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар хэмээн ангилж байна. Хоёр. Эдийн засаг-санхүүжилтийн арга механизм талаас нь, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаанд төрөөс хэрхэн оролцож байгааг чухалчлан авч үздэг бөгөөд орчин үед эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн дараах 3 загварыг түгээмэл ашиглаж байна: 1. Зах зээлийн систем буюу хувийн эрүүл мэндийн даатгалын системд суурилсан төлбөртэй эмнэлгийн үйлчилгээний загвар 1 (S. Hakansson, В. Majnoni, D'Intignano, G.H. Mooney, J.L. Roberts, G.L. Stoddart, K.S. Johansen, H. Zollner)

10 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 10 2. Төсвийн санхүүжилтэнд суурилсан төрийн эрүүл мэндийн үйлчилгээний загвар 3. Нийгмийн даатгал болон зах зээлийн санхүүжилтийн олон сувгуудыг нэгтгэсэн эрүүл мэндийн үйлчилгээний загвар Дээрх 3 загвар өөрийн гэсэн давуу болон сул талуудтай бөгөөд дэлхийн улс орнууд санхүүжилтийн үндсэн арга механизм болгон ашиглаж байна. Загвар 1-ийн хувьд, төрийн эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоо үйлчлэхгүй бөгөөд эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг иргэд хувиасаа гаргадаг. (сонгодог жишээ АНУ) Загвар 2-ын хувьд, төрийн оролцоо чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үндсэндээ улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. (сонгодог жишээ Куба, Их британи) Загвар 3-ын хувьд, нийгмийн даатгал буюу эрүүл мэндийн даатгалын систем чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн тогтолцооны энэхүү загвар нь эдийн засгийн холимог тогтолцоон дээр тулгуурлана. Өөрөөр хэлбэл, нийгмийн янз бүрийн бүлгийн хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах зорилготой, эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлийн тогтолцоо болон нийгмийн даатгалын баталгааг хослуулсан, төрийн зохицуулалтын хөгжингүй систем буюу холимог загвар юм. Энэхүү загварыг орчин үед дэлхийн улс орнууд түгээмэл ашиглаж байгаа бөгөөд тогтолцооны гол онцлог нь хүн амыг эрүүл мэндийн заавал даатгалд бүрэн хамруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэнд төрөөс тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай болдог. Учир нь төрийн үүрэг нь эрүүл мэндийн салбарын зах зээлийн төлбөртэй зарчмыг хөндөхгүйгээр, иргэдийн амьжиргааны ялгаатай байдлыг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах баталгааг хангахад чиглэгдэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үүрэг нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах байгууллагаа бие даасан байдлаар сонгох, эмнэлгийн тусламж үйлчилгээг баталгаат түвшинд чанартай авах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ. Санхүүжилтийн олон урсгал бүхий энэхүү загвар нь (хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөв, ЭМД-ийн шимтгэл, Даатгалын сангийн ашгаас бүрдүүлдэг) эрүүл мэндийн салбарын нийгмийн даатгалд суурилсан, уян хатан, тогтвортой систем гэдгээрээ давуу талтай. Энэ загварыг хэрэгжүүлсэн орнуудын сонгодог жишээ нь, Финланд, Франц, Нидерланд, Австри, Бельги, Голланд, Швейцар, Канад, Япон зэрэг орнууд юм. Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны хувьд төрийн оролцоо чухал үүрэгтэй боловч эрүүл мэндийн даатгалын тогтолцоо системийн онцлогоос шалтгаалж байгаа тул холимог загвартай байна. Нийгмийн даатгалын санхүүжилтийн гол шинж нь төрийн оролцоо болон зах зээлийн загварыг хослуулснаараа онцлогтой. Аль параметр нь илүү давамгайлж байгаагаас шалтгаалан төрийн оролцоо давамгайлсан, зах зээлийн загвар давамгайлсан гэж тодорхойлогдоно. Жишээ нь, Скандинавын орнууд болон Канадад төрийн оролцоо түлхүү байдаг бол Францад зах зээлийн загвар давамгайлдаг байна. Эрүүл мэндийн тогтолцоог үйлчилгээний нийгмийн шинж чанар талаас нь авч үзвэл, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх нь төрийн бодлогын гол асуудал учраас төрөөс заавал оролцох шаардлагатай болдог.

11 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 11 Иймд төрөөс эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих тогтолцоо буюу улсын төсвөөс давамгай санхүүжүүлэх зарчим (Беверидж систем) бий болсон. Жишээ нь, Их Британид Үндэсний эрүүлийг хамгаалах систем үйлчлэх бөгөөд гол үзэл санаа нь эв санааны нэгдлийн зарчим буюу баян нь ядуудаа, эрүүл нь өвчтэй хүмүүстээ туслах зарчим буюу төвлөрсөн тогтолцоо бүхий төлөвлөлт-хуваарилалтын шинжийг агуулна. Энэ загвар нь өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайлбал, - өрсөлдөөн үгүй тул эрүүл мэндийн салбарын жам ёсны хөгжлийг идэвхжүүлэх хөшүүрэг бага, улмаар энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлөх сөрөг талтай, түүнчлэн салбарын бүтэц тогтолцоо уян хатан биш байдгаас шалтгаалж удирдлагын үр ашиггүй стратеги баримтлах, техник технологийн шинэчлэл удаашрах зэрэг сул талтай бол өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоо сайн учраас өвчлөл харьцангуй буурах, өртөг зардал багасах давуу талтай. Эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн даатгалын (Бисмарк) загварын үед хүний эрүүл мэндийг “капитал” гэж авч үздэг. Энэ загварын гол зарчим нь эрүүл мэнд бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нийгмийн үнэт капитал гэх үзэлд тулгуурласан. Энэ загварын онцлог нь төрийн эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан орлогын дахин хуваарилалт хийдэгт оршино. Даатгалын тогтолцоо нь ядуу иргэд, хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэм болж байдгаараа онцлогтой. Шилжилтийн эдийн засагтай орнуудад хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллахын тулд юуны өмнө санхүүжилтийн уян хатан, тасралтгүй механизмыг бүрдүүлэх шаардлага тулгамдсан асуудал болж байна. Гэвч төсвийн хомсдолд байнга орж байдаг эдгээр орнуудын хувьд эрүүл мэндийн тогтолцооны төрийн санхүүжилтийн загварт найдахад хэцүү. Нөгөө талаас иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадвар муу байх тул эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Ийм учраас шилжилтийн эдийн засагтай орнуудад эрүүл мэндийн тогтолцооны зах зээлийн санхүүжилтийн загвар дангаараа төдийлөн тохиромжтой биш бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн гишүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээг хангахад төрийн оролцоо чухал хэвээр байсаар байна. Шилжилтийн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, улс төр-эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн бүлгүүдийн орлогын ялгаа улам нэмэгдсэнтэй холбогдуулан шилжилтийн эдийн засагтай орнууд хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хамруулах боломжийг хангасан оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Өнөө цаг үед шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд хөрөнгийн боломжит эх үүсвэрүүдийг эрүүл мэндийн салбарт татан төвлөрүүлэх бүх боломжуудыг судлан ашиглах ёстой гэж экспертүүд зөвлөж байна. Шилжилтийн эдийн засагтай орнуудад дээрх загваруудаас хамгийн тохиромжтой нь санхүүжилтийн олон сувгууд бүхий нийгмийн даатгалын тогтолцооны загвар байх болно. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарыг санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоонд шилжүүлж, улсын төсвийн хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэл болон даатгалын компанийн ашгийн хувиар санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь оновчтой гэж олон улсын шинжээчид зөвлөж байна.

12 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 12 2) Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системийн харьцуулалт Дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилтийн асуудал. Санхүүжилтийн хүндрэлтэй нөхцөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний системийг оновчтой тогтоох, хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах асуудал эрүүл мэндийн цалин хөлсний системийн тулгамдсан асуудал болж байна. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо дэлхийн практикт үгүй боловч сайн туршлага бүхий орнуудын жишгээр аль болох бага зардлаар чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд улс орон бүр өөр өөрийн орны онцлогт тохирсон үр ашигтай цалин хөлсний систем бий болгосон байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, үр нөлөө нь эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалингаас шууд хамааралтай тул 1) эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдал, эрх мэдлийг нэмэгдүүлэх, 2) санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг ажлын гүйцэтгэл болон чанарт тулгуурлан коэффициентоор өсгөх боломжтой байх, мөн шийдвэр гаргах бие даасан байдлаа хадгалах явдал чухал юм. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал, Шведэд эмч нарын цалин бусад салбарын цалингийн дунджаас 1,65 дахин, АНУ-д 7,2 дахин, Германд 6 дахин өндөр байдаг гэсэн судалгаа байна. Баруун Европын ихэнх орнуудад, тухайлбал, Герман, Бельги, Люксембург, Голланд, Швейцар, Франц зэрэг орнуудад эрүүл мэндийн даатгалын систем өндөр хөгжсөн байдаг учраас урамшуулалт (гонорар) цалингийн системийг хэрэглэдэг бол, төсвийн санхүүжилтийн загварыг ашиглаж байгаа орнуудад энэхүү системийг хэрэглэх боломжгүй ба зөвхөн амбулторын эмч нарт нэмэгдэл олгоход ашигладаг байна. Их Британи, Испани, Ирланд, Итали гэх мэтийн орнуудад нэг хүнээр тооцсон цалингийн системийг хэрэглэдэг бөгөөд энэ аргыг хэрэглэх үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын өсөлт хязгаарлагддаг учраас эмч, эмнэлгийн ажилтнууд аль болохоор өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхээс зайлсхийж урьдчилан сэргийлэх үзлэг олноор хийхийг илүүд үздэг сөрөг талтай. Нэг иргэнээр тооцсон цалин хөлсний систем нь дараах 2 хэлбэртэй байна. 1) Ерөнхий нормативт цалингийн систем (Дани, Нидерланд) 2) Харьяаллын хүрээний хүн амын нас, хүйсэнд суурилсан нормативт цалингийн систем (Их Британи, Итали) Дани, Их Британи, Норвеги, Герман зэрэг орнуудад нэг иргэнээр тооцсон тогтмол цалингийн систем давамгайлах боловч урамшуулалт цалингийн систем мөн үйлчилдэг тул холимог системтэй. Энэхүү холимог систем нь эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхжүүлэх хөшүүрэг болдог байна. Иргэд нь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэж судалгаагаар тогтоогдсон зарим орнуудад, тухайлбал, Нидерланд, Франц, Германд – урамшуулалт цалингийн систем үйлчилдэг. Иргэдийн сэтгэл ханамж муутай Испани гэх мэтийн улс орнууд нэгжийн нормативт суурилсан цалингийн системтэй байна.

13 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 13 Олон улсын туршлагаас үзэхэд, эрүүл мэндийн цалин хөлсний дараах үндсэн системүүд бүрэлдэн бий болсон байна. Үүнд: o Тогтмол цалингийн систем - шилжилтийн эдийн засагтай ихэнх орнууд энэ хэлбэрийг ашиглаж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтны ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй учраас ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, идэвхжүүлэх хөшүүрэг болж чаддаггүй. Нэгжийн үнэлгээнд суурилсан цалин хөлсний системийн үед эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрийн хариуцсан бүртгэлтэй хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд тоон болон чанарын үзүүлэлтэнд онцгойлон ач холбогдол өгдөггүйгээрээ сул талтай. o Урамшуулалт цалингийн систем -энэ систем нь ихэвчлэн гэр бүлийн буюу өрхийн эмнэлэг давамгайлсан сайн тогтолцоотой орнуудад үйлчлэх бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр үнэлж олгодог, санхүүгийн нэмэлт эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжтой дэвшилтэт урамшууллын цалин хөлсний системд тооцогддог. Энэ системийн үед эмч, эмнэлгийн ажилтнууд тооны араас хөөцөлдөж аль болох өндөр үнэтэй эм тариа, үйлчилгээг өвчтөнүүдэд санал болгох сонирхол бий болдогоороо сул талтай. Урамшуулалт цалин хөлсний системийг нэвтрүүлэхэд тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Тухайлбал, хуучин социалист орнууд буюу шилжилтийн эдийн засагтай орнуудад 1) төсөв-санхүүгийн нөөц хүрэлцээгүй, 2) эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны тасралтгүй, уян хатан байдал хангагдаагүй зэрэг шалтгаануудын улмаас энэ системийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна гэж олон улсын экспертүүд үзсэн байна. Тиймээс одоогийн цалин хөлсний систем нь эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг бодитой үнэлэх, ажил үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байгаа учраас шилжилтийн эдийн засагтай олон улс орнууд эмч нарын ажлын үр дүн болон эдийн засгийн хөшүүргийн тэнцвэрийг хадгалсан байдлаар дэвшилтэт системийг нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхийн банкнаас, цар тахал гэх мэт эрүүл мэндийн ажилтнууд ачаалалтай ажилладаг онцгой нөхцөл байдлын үед эрүүл мэндийн ажилчдыг Засгийн газраас дэмжих үндсэн хэлбэр бол тэдний цалин, урамшууллыг нэмэгдүүлэх хэлбэр гэж үзсэн. Тиймээс эхний ээлжинд нэмэлт цалингийн хэмжээг зөв тодорхойлж, эрүүл мэндийн ажилтны цалингийн түвшин, бүтцийг сайтар үнэлэх шаардлагатай хэмээн зөвлөсөн. Дэлхийн банкны гишүүн орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс нийтлэг байдлаар дараах бүтэцтэй байна:  Үндсэн цалин. Үүнийг төрийн албаны цалин хөлсний тухай хууль, тогтоомж болон эрүүл мэндийн ажилтны цалингийн шатлалд үндэслэн тогтооно.  Илүү цагийн нэмэгдэл. Үүнийг хуулиар тогтоосон ажлын цагаас хэтрүүлэн ажилласан тохиолдолд нэмэгдүүлж олгоно.  Хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдэл. Энэ нь эрсдэлтэй гэж тооцогдох хөдөлмөрийн нөхцөлд ажилласан тохиолдолд нэмж олгодог нөхөн олговор юм.  Бусад нэмэгдэл. Үүнд ихэвчлэн ажилласан жилийн, ур чадварын, боловсролын, мэргэшлийн зэргийн, орон нутагт буюу алслагдсан газарт ажилласны нэмэгдэл гэх мэт нэмэгдлүүд орно.  Гүйцэтгэлийн үр дүнгээр цалинжуулах. Энэ нь орц (ажлын цаг гэх мэт), гарц (эмчлүүлсэн өвчтөний тоо гэх мэт), үр дүн (өвчтөний сэтгэл ханамж) гэх мэт үзүүлэлтээр тодорхойлогддог нэмэлт төлбөр юм.

14 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 14  Томилолтын мөнгө. Энэ нь ихэвчлэн сургалт, семинарт хамрагдахад зориулан олгогддог. Дэлхийн банкнаас, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дараах нөхцөл байдлуудыг анхаарах шаардлагатай гэж зөвлөсөн.2  Эрүүл мэндийн салбарын ажилчид нь төрийн үйлчилгээний албан хаагчдын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Тиймээс хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх нь эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад чухал зардлын санхүүжилтийг бууруулж болзошгүй.  Үйлдвэрчний эвлэл нь идэвх сайтай орнуудад нэг салбарын ажилчдын цалинг нэмэхэд нөгөө салбарын ажилчид цалингийн өсөлтийг шаардах явдлыг эрчимжүүлэх магадлалтай.  Цалинг түр хугацаанд нэмсэн ч энэ өсөлт цаашид хадгалагдан үлдсэнээс үүдэн төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх, урт хугацааны гажуудал, бэрхшээлийг үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй. Түүнчлэн хямралын болон цар тахлын идэвхтэй тархалтын үед эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд дараах зарчмуудыг баримтлахыг зөвлөсөн: 1) Засгийн газраас энэ асуудалд албан ёсоор анхаарал хандуулах. Засгийн газрын зүгээс цалинг нэмэх шаардлага хангасан эрүүл мэндийн ажилтны ангиллыг гаргаж, илүү цагаар ажиллаж, нэмэлт эрсдэлд орох магадлалтай бүх ажилтнуудыг хамруулах шаардлагатай. 2) Онцгой байдлын үеийн түр хугацааны нэмэгдэл олгох. Энэхүү нэмэгдэл нь нэг удаагийн “тусгай тэтгэмж” хэлбэртэй байх ба хямрал дуусахад цуцлагдана. Нэмэгдлийг цалингийн хувиар бус тогтсон хэмжээгээр олгох, ингэснээр хянаж, удирдах, нэр бүхий эрүүл мэндийн бүх ажилчдыг хамруулах боломжтой болно. Засгийн газрууд төрийн албан хаагчдын цалингийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Онцгой байдлын үеийн нэмэлт цалин хөлсийг сар бүр эсвэл улирал тутамд нөхцөл байдалтай уялдуулан олгож, уян хатан хандах ёстой. 3) Хяналтыг хэрэгжүүлэхэд төвөг багатай байх. Цар тахал гэх мэт хүнд нөхцөл үүссэн үед өндөр өртөгтэй хяналт, шалгалт шаардах цалингийн нэмэгдлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал, гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох тохиолдолд гүйцэтгэлийн орц, гарц, үр дүнг хянаж шалгах нүсэр ажиллагаа шаардлагатай болно. 4) Тэгш хандах. Цалин хөлсийг субъектив шалгуураар олгодог, ижил ур чадвар, туршлагатай эмнэлгийн ажилтнуудад ялгавартай цалин олгодог тэгш бус практикийг аль болох багасгах, цалингийн нэмэгдлийг тооцоо судалгаанд үндэслэн тогтоох, ил тод болгох шаардлагатай. Бусад орнуудын практикаас харахад Ковидын хямралын үеийн эмч нарын нэмэгдэл цалинг үндсэн цалингийн 20-иос доошгүй хувиар тогтоох нь тохиромжтой байх тул нэмэгдлийн хэмжээ хязгаарыг тухайн орон өөрийн орны төсвийн боломжиндоо тулгуурлан тогтоох ёстой хэмээн зөвлөсөн байна. 2 https://blogs.worldbank.org/governance/how-increase-compensation-health-workers-during-Ковид-19

15 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 15 Судалгаанд авагдсан зарим орнуудын туршлага: Израил Улс - Израил Улс бүх нийтийн үндэсний эрүүл мэндийн даатгалын системтэй бөгөөд төрийн оролцоо ихтэй. Үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар тус улсад оршин суугаа хүн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын зардлын 63 хувийг төсвийн хөрөнгөөр, 37 хувийг хувийн даатгалын эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн зардал нь улсын нэгдсэн төсвийн зардлын 12.1%-ийг эзэлдэг. Харин Засгийн газраас гаргаж буй зардал нь эрүүл мэндийн нийт зардлын 64.7 хувийг эзэлдэг бол хувь хүнээс гарч буй зардал 21.1% байна. Хувийн даатгалын эх үүсвэрт хувь хүнээс гарах зардал, сайн дурын эрүүл мэндийн даатгал болон бусад гадны тусламж, дэмжлэг хамаарна. - Израил Улсад эрүүл мэндийн ажилтнууд нэг эмчид ногдох өвчтөний тооноос хамаарч цалинждаг. Энэ нь 2 янз байх бөгөөд идэвхтэй болон идэвхгүй өвчтөн буюу үйлчилгээ авсан, аваагүйгээс хамаарч нэг даатгуулагчид ногдох төлбөрийг улирал тутам авдаг. Харин улсын болон ашгийн бус эмнэлгийн эмч нар тогтмол цалинтай байх ба цалин хөлсийг хамтын гэрээгээр зохицуулдаг. Илүү цагийн хөлс олгож болох бөгөөд цагаар эсвэл ажилбарын процесс бүрээр тооцож олгоно. Хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмч нарыг урамшуулах, дэмжих зорилгоор хязгаар нутгийн нэмэгдлийг 25 хувиар олгож байна. Мөн мэргэшлийн болон бусад нэмэгдлүүдийг тогтсон журмын дагуу олгодог. БНСУ - Солонгос Улс нь хөгжиж буй орноос өндөр хөгжилтэй орон руу шилжиж буй улс бөгөөд нийгмийн эрүүл мэндийн заавал даатгалын тогтолцоотой. Эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн хэвшил давамгайлдаг. Солонгос Улс 1989 онд Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжсэн. 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал 2542 ам доллар байна. Солонгосын үндэсний эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл (83%), засгийн газрын татаас (12%) болон бусад эх үүсвэр буюу тамхины татвар (5%)-аас бүрддэг. Зардлын санхүүжилт нь Нийгмийн эрүүл мэндийн даатгалаас 42.8%, татвар, төсвөөс 11.5%, хувь хүнээс 35.2%, хувийн эрүүл мэндийн даатгалаас 6.2%, бусад эх үүсвэрээс 4.3% байна. Солонгосын эрүүл мэндийн санхүүжилтэнд хувь хүнээс гарах зардал өндөр тул хүн амын 70-аас дээш хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. Япон Улс - Япон Улсын эрүүл мэндийн Беверидж загварын тогтолцоотой. 2020 оны байдлаар улсын төсвөөс 84%-ийг санхүүжүүлсэн. Үүнээс3 42%-ийг татварын орлогоор, 42%-ийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс, 16%-ийг өвчтөний үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлсэн. Эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 11%-ийг зарцуулдаг. Тодруулбал, жилд нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний дундаж зардал нь 4,267 ам.доллар байна. Япон Улсын дундаж наслалт 84,21 байгаа нь эрүүл мэндийн зардлын өсөлтөд нөлөөлж байна. Шинэ Зеланд - Шинэ Зеланд Улс төсвийн санхүүжилтэнд суурилсан төрийн эрүүл мэндийн үйлчилгээний загвартай. Тус улсад эрүүл мэндийн үйлчилгээг улс орон даяар байгуулсан 20 дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үзүүлж байна. 3 https://www.commonwealthfund.org/international-health-policy-center/countries/japan

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw