Судалгааны эмхэтгэл-боть 37

77 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 77 Цалингийн талаар зөвлөмж гаргадаг байгууллага84 Япон Улсын Үндэсний боловсон хүчний газар (National Personnel Authority) нь Парламентын зөвшөөрөл болон Засгийн газрын тогтоолоор байгуулагддаг бие даасан хараат бус байгууллага юм. Тус байгууллага нь төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар зөвлөмж хүргүүлэн уг зөвлөмжийн дагуу цалин хөлсний хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулдаг болно. Цалин хөлсний систем Хөдөлмөрийн стандартын хуульд зааснаар цалин хөлс нь ажил олгогчоос ажилтанд олгосон цалин, тэтгэмж, урамшуулал болон бусад нэмэлт төлбөрийг хэлнэ. Эмнэлгийн ажилчид үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал авдаг. Тооцох арга: [Үндсэн цалин + тогтмол тэтгэмж + гүйцэтгэлд суурилсан урамшуулал (Шагналаас бусад)] - [нийгмийн даатгалын шимтгэл ] - [татвар (орлогын албан татвар, байнгын оршин суугчийн албан татвар)]. Цалингийн бүтэц:85 үндсэн цалин + тогтмол тэтгэмж + гүйцэтгэлийн урамшуулал Тогтмол тэтгэмж:  Амьжиргааны зардалд туслах тэтгэмж: Гэр бүлийн тэтгэмж, орон сууцны тэтгэмж, унааны тэтгэмж, гэр бүлийн хараа хяналтгүйн тэтгэмж;  Ажиллах газрын тэтгэмж: өөр газар шилжүүлэн ажиллуулах тэтгэмж, алсын бүсийн тэтгэмж, ажлын хүнд нөхцөлийн тэтгэмж;  Үүрэг хариуцлагын тэтгэмж: Удирдлагын тэтгэмж, удирдах ажилтнуудад зориулсан баярын тусгай тэтгэмж;  Илүү цагаар ажилласны тэтгэмж: Илүү цагийн тэтгэмж, өдөр / шөнийн жижүүрийн тэтгэмж;  Бусад тэтгэмж. Гүйцэтгэлийн урамшуулал:  Хувь хүний гүйцэтгэлд суурилсан урамшуулал  Баярын / жилийн төгсгөлийн урамшуулал зэрэг орно. Эмч, сувилагчийн цалин 2021 оны байдлаар86 Үүнд орон сууц, унаа болон бусад тэтгэмжийг багтаасан болно. Эрүүл мэндийн салбарын цалин хөлс бусад ажлын байрны цалин хөлснөөс 49%-аар илүү байна. Цалин хөлсний хэмжээ Доод цалин (иен) Дундаж цалин (иен) Өндөр цалин (иен) Эмч 495,000 1,350,000 2,280,000 Сувилагч 189,00 403,000 636,00 Ажилласан жилийн нэмэгдэл  2-5 жил ажилласан бол 34%  5-10 жил ажилласан бол 36%  10-15 жил ажилласан бол 21%  15-20 жил ажилласан бол 14%  20-оос дээш жил ажилласан бол 9%-аар тус тус өмнөх жил дээрээ нэмэгдэнэ. 84 https://www.jinji.go.jp/en/ 85 https://www.oecd.org/gov/pem/48668483.pdf 86 http://www.salaryexplorer.com/salary-survey.php?loc=1212&loctype=3&job=13&jobtype=2

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw