183 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 183 онд Боловсролын яамнаас бага, дунд, ахлах ангийн 130,000 гаруй сурагчийг хамруулан үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байсан эсэх талаар судалгаа хийхэд бага анги 2.1%, дунд анги 0.8%, ахлах анги 0.3% нь үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байсан гэсэн үр дүн гарчээ. Дээрэлхэлтийн түгээмэл хэлбэрт хэл амаар доромжлох 39%, бүлэглэн дээрэлхэх 19.5%, мөрдөж мөшгөх 10.6%, цахим дээрэлхэлт 8.2%, бие махбодын хүчирхийлэл 7.7%, бэлгийн хүчирхийлэл 5.7%-тай байна. I. Хууль эрх зүйн орчин 2005 онд “Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль” (Act on the Prevention of and Counter-measures Against Violence in School)201-ийг баталсан байна. Хуулийн зорилго: Хүчирхийлэл, заналхийлэл, дээрэлхэлтэд өртсөн сурагчдыг хамгаалах, танхайрах дээрэлхэх үйлдэл хийсэн сурагчдыг хүмүүжүүлэх, хохирогч болон танхайрсан хүүхдүүдийг эвлэрүүлэх, зөрчлийг шийдвэрлэх замаар сурагчдын эрх ашгийг хамгаалах, сургууль дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэхэд оршино. Тодорхойлолт: Орчин “сургуулийн орчин дахь хүчирхийлэл” гэдэг нь сургуулийн гадна болон дотор сурагчдын эсрэг заналхийлэх, хулгайлах, гүтгэх, доромжлох, бие махбод, сэтгэл санаа болон эд хөрөнгөд хохирол учруулах, мөнгө нэхэх, дарамтлах, дээрэлхэх, эсхүл хувь хүний мэдээллийг цахим орчинд тараах, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх үйлдлүүдийг хэлнэ. (bullying) буюу “дээрэлхэлт” гэдэг нь сургуулийн гадна болон дотор хоёр ба түүнээс дээш сурагч бүлэглэн нэг, эсхүл хэсэг бүлэг сурагчийн бие махбод, сэтгэл санаанд дарамт үзүүлэх, хохирол учруулах үйлдлийг байнга хийхийг хэлнэ. “цахим дээрэлхэлт” гэдэг нь интернэт зэрэг мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан сурагчдын бие махбод, сэтгэл санаанд дарамт үзүүлэх, хохирол учруулах зорилгоор хувийн мэдээллийг нь байнга задруулахыг хэлнэ. “хохирогч сурагч” гэдэг нь сургуулийн дотор болон гадна орчин дахь дээрэлхэлт, гадуурхалтын улмаас бие махбод, сэтгэл санааны хохирол амссан сурагчийг хэлнэ. “дээрэлхүү сурагч” (aggressor student) гэдэг нь сургуулийн орчинд бусад сурагчийг дээрэлхсэн, гадуурхсан, хүчирхийлсэн болон түүнд хамтран оролцсон, хөгжөөн дэмжсэн сурагчдыг хэлнэ. Төрийн болон орон нутгийн засаг захиргааны хариуцлага (Responsibilities of State and Local Governments): - Сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, уг үйлдлийг таслан зогсоох, устгах арга замыг эрэлхийлсэн судалгаа хийх, соён гэгээрүүлэх байгууллагын тогтолцоог бүрдүүлэх; - Төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүүхэд хамгааллын байгууллага болон төрийн бус байгууллагуудын сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч сурагчдыг хамгаалах, хүчирхийлэл үйлдсэн сурагчийг хүмүүжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин хамтран ажиллах; - хүүхэд хамгааллын байгууллага болон төрийн бус байгууллагаас гаргасан санал зөвлөмжийг төрийн бодлогод тусгах талаар анхаарч ажиллах; - санхүүгийн дэмжлэг үзүүлэх. 201 Act on the Prevention of and Countermeasures Against Violence in School https://law.go.kr/LSW/lsInfoP.do?lsiSeq=199081&viewCls=engLsInfoR&urlMode=engLsInfoR#0000
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw