194 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 194 I. Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн өнөөгийн нөхцөл байдал Финландын Боловсролын үндэсний цөм хөтөлбөр (2014)-ийн зорилгод сурагчид үргэлж өөрийгөө болон бусдыг хүндэтгэн талархах ёсыг эрхэмлэсэн байдаг. Гэсэн хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх явдал гарсаар байна. 2019 оны “Сургуулийн эрүүл орчныг дэмжих судалгаа” (the 2019 School Health Promotion Study (THL))-ны206 дүнгээс үзэхэд 4 ба 5 дугаар ангийн хүүхдүүдийн 7.2% нь долоо хоног тутамд дээрэлхэлтэд өртсөн байжээ. Харин 8 ба 9 дүгээр ангийн хүүхдүүдийн хувьд 5.5%-тай байсан байна. Нөгөө талд 4 ба 5 дугаар ангийн хүүхдүүдийн 2% нь бусдыг дээрэлхэхэд оролцсон бол 8 ба 9 дүгээр ангийн сурагчдын 3% нь долоо хоног тутам бусдыг дээрэлхэхэд оролцсон гэж мэдэгдсэн байна. Мөн судалгаагаар Финландад 2010 оноос хойш бусдад дээрэлхүүлсэн болон дээрэлхсэн сурагч, оюутнуудын тоо буурсан үзүүлэлтэй гарчээ. Анхаарал татсан нэг асуудал бол хүүхэд, залуучууд дээрэлхэлт, хүчирхийлэл, дарамтлалд өртсөн тухайгаа насанд хүрэгчдэд хэлдэггүй явдал юм. 2019 оны “Сургуулийн эрүүл орчныг дэмжих судалгаа” (the 2019 School Health Promotion Study (THL))-ны дүнгээс үзэхэд 4 болон 5 дугаар ангийн сурагчдын 51.5%, 8 болон 9 дүгээр ангийн сурагчдын 43% нь сургуулийнхаа хэн нэгэн насанд хүрсэн хүнтэй энэ асуудлаар ярилцах боломжтой гэж үзсэн байдаг байна.207 Финландын сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн хамгийн түгээмэл хэлбэрүүд нь хэл амаар доромжилж дээрэлхэх, олон нийтийн өмнө гутаан доромжлох, зохион байгуулалттайгаар гадуурхах, хорлонтой цуу яриа тараах зэрэг байна. Биед халдан дээрэлхэх явдал бага сургуулийн орчинд дунд сургуулийн бага ангиудынхаас илүүтэй түгээмэл байна. Онлайн буюу цахим орчны дээрэлхэлтийн тухайд бол уламжлалт дээрэлхэлтийн хэлбэрүүдээс харьцангуй бага үзүүлэлтэй гарчээ. Цахимаар дээрэлхүүлдэг бараг бүх сурагчид дээрэлхэлтийн бусад хэлбэрт өртөж байсан байна. Бэлгийн болон хүйсийн суурьтай дарамтыг дээрэлхэлтийн нэгэн хэлбэрийн илрэл гэж үздэг. Гэхдээ 2019 оны “Сургуулийн эрүүл орчныг дэмжих судалгаа” (the 2019 School Health Promotion Study (THL))-ны дүнгээс үзэхэд бэлгийн дарамт нь сургуулийн орчноос илүүтэй утас, цахим орчин гэх зэрэг олон нийтийн сүлжээнд түгээмэл байдаг байна. Уг судалгаагаар 8 ба 9 дүгээр ангийн сурагчдын 4% нь сургууль дээрээ бэлгийн дарамтад өртөж байжээ. Финландын Боловсролын Үндэсний Агентлагаас 2018 онд сургууль, боловсролын байгууллагууд дээрх бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тухай гарын авлагыг боловсруулан гаргасан. Үүнд, боловсролын байгууллагуудад зориулсан зааварчилгаа, сургуулийн захирлууд, багш нар, сургуулийн бусад ажилтнууд, сурагч, оюутнууд ба асран хамгаалагч нарыг хүртэл хамруулсан байна. Багш нар ч гэсэн сурагч, оюутнуудтайгаа зохисгүй харьцах асуудал байх талтай. Финландын боловсролын үнэлгээний төвөөс гаргасан үнэлгээгээр (Julin & Rumpu 2018) суурь боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын 3% орчим хувь, 8 дугаар ангийн сурагчдын 16.2% нь багш нарын дээрэлхэлт, дарамтлалтанд удаа дараа өртөж байсан гэсэн үр дүн гарчээ. (Julin & Rumpu 2018.) II. Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтэй холбогдох хуулийн зохицуулалтууд Дээрэлхэлтийг тодорхойлбол энэ нь дахин давтагдах шинжтэй үйлдэл бөгөөд дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хоёрын хоорондох тэнцвэргүй байдал юм. Дээрэлхэлт нь байнга давтагддаг шинжээрээ аливаа бусад халдлага түрэмгийллээс ялгаатай ажээ. 206 https://scandinavianlaw.se/pdf/61-11.pdf 207 Мөн тэнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw