Судалгааны эмхэтгэл-боть 37

165 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 165 1. Парламентын Хүний эрхийн хамтарсан хороо (Parliamentary Joint Committee on Human Rights)186 2011 онд Хүний эрхийн тухай хуулийн дагуу Парламентын Хүний эрхийн хамтарсан хороог байгуулсан бөгөөд хорооны үндсэн чиг үүрэг нь тус улсын хуулийн төсөл, хууль тогтоомж нь нэгдэж орсон хүний эрхийн үндсэн 7 гэрээнд нийцэж байгаа эсэхийг судалж, тайлан дүгнэлтээ Парламентын хоёр танхимд танилцуулдаг. Хорооны тайлан дүгнэлтийг хорооны цахим хуудсанд нийтэлдэг. 2. Парламентын боловсролын газар (Parliamentary Education Office)187 Парламентын боловсролын газар нь Сенатын танхимын Клеркийн удирдлагад харьяалагдах бөгөөд Парламентын боловсрол олгох чиг үүрэгтэй байгууллага юм. Боловсролын газар нь бүх насныханд зориулсан PEO188 хөтөлбөр төлөвлөгөөтэй сургалт зохион байгуулдаг. Хөтөлбөрийн агуулга нь: - Ардчилал - Хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох - Парламентын чиг үүрэг - Засгийн газрын чиг үүргийн талаар мэдлэг олгоно. Сургуулийн Мини Парламентын хөтөлбөрийн (School Parliament)189 хүрээн дэх сургалтыг иргэний боловсролын мэргэжлийн багш нар, Парламентын хуралдаан зохион байгуулах хэлтсийн ажилчид зохион байгуулдаг. Сургалтын үйл ажиллагааг: - Сургуулийн орчинд мини Парламент зохион байгуулах; - Парламентын ордонтой танилцах аялал; - Цахим хэлэлцүүлэг хийх; - Парламентын боловсролын цахим хичээлд хамрагдах; - Ангийн хэлэлцүүлэг хийх; - Иргэний боловсрол, иргэний сургалтыг зохион байгуулах хэлбэрээр сургалтыг олгодог байна. Энэхүү сургалтыг олгосноор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эс шүтэх, эрх тэгш байдал болон сонгох сонгогдох эрх зэрэг хүний эрх, эрх чөлөөний талаар давхар хүний эрхийн боловсролыг олгодог байна. 3. Хүний эрхийн комисс (Australian Human Rights Commission)190 Австралийн Холбооны Парламент нь 1986 онд Хүний эрхийн комиссын тухай хууль (Australian Human Rights Commission Act 1986)191 -ийн дагуу тус улсын Хүний эрхийн комиссыг байгуулсан юм. Комисс нь хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд тус комиссын хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны талаарх тайланг үндэслэн Парламент тухайн асуудлаар хууль тогтоомжийг сайжруулах замаар хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд оролцдог. Хүний эрхийн комисс нь албан бус боловсрол олгох чиг үүргийг 186 Parliamentary Joint Committee on Human Rights https://www.aph.gov.au/Parliamentary_Business/Committees/Joint/Human_Rights 187 Parliamentary Education Office https://peo.gov.au/ 188 PEO- Parliament Education Office 189 School Parliament https://www.parliament.act.gov.au/visit-and-learn/resources/general/schoolparliament#Assembly%20education%20and%20engagement%20program 190 Australian Human Rights Commission https://humanrights.gov.au/about 191 Australian Human Rights Commission Act 1986 https://compliance.une.edu.au/directory/summary.php?legislation=633

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw