Судалгааны эмхэтгэл-боть 37

82 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 82 2021 оны цалингийн нэмэгдэл коэффициент - 2.02 2021 оны үндсэн цалин нь 87600 х 2.02 = 176 952 тенге B. 11 жил ажилласан дээд зэрэглэлийн дунд түвшний эрүүл мэндийн ажилтан болох сувилагчийн үндсэн цалин (В4 ангилалын 1 зэрэг) Хөдөлмөрийн хөлсний суурь үнэлгээ - 17 697 тенге Ажил мэргэжлийн коэффициент - 4.28 Үндсэн цалин - 17697 х 4.28 = 75743 2021 оны цалингийн нэмэгдэл коэффициент - 2.02 2021 оны үндсэн цалин нь 75743 х 1.63 = 123 461 тенге 2. Цалингийн нэмэгдэл Эрүүл мэндийн ажилтнууд нь Засгийн газар, тухайн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд тогтоосон цалингийн нэмэгдэл авдаг. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг “Төсвийн байгууллага болон төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжүүдйин ажилтны хөдөлмөрийн хөлсний тогтолцооны тухай” Засгийн газрын тогтоолын хавсралт 5, 18, 19, 21-д заасан. Дор дурдсан цалингийн нэмэгдлүүд байдаг. - Албан тушаалтай хавсран гүйцэтгэсэн ажлын нэмэгдэл - Хортой, хүнд нөхцөлтэй ажлын байрны болон биеийн хүч шаардсан ажлын нэмэгдэл - Онцгой нөхцөлийн нэмэгдэл - Орон нутагт ажилласны нэмэгдэл (цалингийн 25%-аас доошгүй) - Сэтгэлзүйн дарамт болон биеийн ачаалалтай ажилласны нэмэгдэл - Салбар нэгжид ажилласны нэмэгдэл - Оройн цаг, амралтын өдөр, бүх нийтийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл - Бусдын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл - Албан тушаалын зэрэглэлийн (ахлах сувилагч г.м) - Эрдмийн зэргийн нэмэгдэл - Төрийн одон, шагналын нэмэгдэл - Бусад нэмэгдэл Цалингийн нэмэгдлийг дор дурдсан цалин хөлснөөс тодорхой хувь хэмжээгээр бодож олгоно. - Үндсэн цалин эсвэл тооцсон цагийн хөлс – 20%-аас 60% - Хөдөлмөрийн хөлсний үнэлгээ – 20%-аас 220% хүртэл - Сарын тэтгэмж тооцох үнэлгээ – 1.25-аас 34 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр 3. Урамшуулал Казахстаны хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Эрүүл мэндийн байгууллага нь дотооддоо мөрдөх нэмэлт цалин болон ажилчдын ажлын идэвхийг сайжруулах үүднээс урамшуулал олгож болдог. Нэмэлт цалин болон урамшууллыг тогтоохдоо Засгын газрын түвшин гэхээсээ илүү тухайн ЭМ-ийн байгууллагууд үйл ажиллагааныхаа онцлогтой уялдуулан бие дааж уян хатнаар зохицуулдаг. Нэмэлт цалин болон урамшууллыг олгох эрх зүйн акт нь дор дурдсан хэлбэртэй байж болдог. - Байгууллагын хөдөлмөрийн хөлс, шагнал урамшууллын тухай журам - Байгууллагын хамтын гэрээ - Удирдах албан тушаалтны тушаал захирамж г.м.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw