Судалгааны эмхэтгэл-боть 37

154 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 154 д) Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээгчид, ялангуяа төрийн албан хаагчдад энэхүү үүргээ биелүүлэх чадавхыг олгох; е) Хүний эрхийн зарчмыг соёлын ялгаатай түвшинг харгалзан бий болгох, улс бүрийн түүх, нийгмийн хөгжлийг анхаарч үзэх; ё) Хүний эрхийг хамгаалах орон нутгийн, бүсийн, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц болон хүний эрхийн механизмыг ашиглах мэдлэг чадварыг сайжруулах; ж) Хүний эрхийг хөгжүүлэхэд шаардагдах оролцооны арга зүйг сургалтад ашиглах; з) Оролцоог дэмжиж, хүний эрхийг хангаж, хүний зан чанарыг бүрэн дүүрэн хөгжүүлэх явдлыг уриалсан, сэтгэл хөдлөл болон дарамтаас ангид заах арга болон сурах орчныг сайжруулах; к) Суралцагчидтай абстракт хэм хэмжээнээс авахуулаад өдөр тутмын амьдрал, нийгэм, эдийн засаг, соёлын болон улс төрийн бодит нөхцөл байдалтай холбох замаар тэдэнтэй хүний эрхийн талаар харилцан ярилцаж ойлгуулах. Дээрх зарчмын хүрээнд дэлхийн улс орнууд хүний эрхийн боловсролын сургалтыг явуулдаг ч гадаад улс орнуудын хүний эрхийн сургалт ямар агуулгатай байдаг тухайд нэгдсэн хариулт өгөх боломжгүй юм. Учир нь хүний эрхийн хичээлийн агуулга нь тухайн улсын хүний эрхийн хөгжил, улс төрийн орчин, үндэсний болон соёлын онцлог, эрх зүйн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Ерөнхийдөө Хүний эрхийн боловсролын агуулга нь хүмүүсийн суурь үнэт зүйлсийг төлөвшүүлэх, эрхийг нь хамгаалах стратегийг боловсруулахад чиглэгдэх ёстой. Түүнчлэн хүний эрхийн боловсролын агуулгад тэгш боломж, ялгаварлан гадуурхалтын асуудлууд зайлшгүй багтах ёстой гэж үздэг164 байна. Хүний эрхийн сайн боловсролын хөтөлбөр нь дараах үндсэн шинжүүдийг өөртөө агуулна. Үүнд: o тэргүүлэх чиглэлд багтсан, судлагдсан, үнэлэгдсэн хүний эрхийн асуудлуудад чиглэх; o Хүний эрхийн үндэсний байгууллагуудын стратегийн төлөвлөлт, тэргүүлэх чиглэлд чухал хувь нэмэр оруулж чадах, шийдвэрлэх үр нөлөө гаргахуйц асуудлыг сонгох; o Албан болон албан бус боловсролын аль аль тогтолцоонд анхаарлаа хандуулах; o хүний эрхийн сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн нь сонсогчдод зориулагдсан, сайтар судлагдсан, мөн зохих байдлаар хянан магадлагдсан байх; o Албан болон албан бус боловсролын арга зүй, хэрэглэгдэхүүнд дотоод хяналт, зөвлөгөө хийх; o Хүний эрхийн үндэсний хөтөлбөр, хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах зэргээр албан болон албан бус түншлэлийн хүрээнд хамтран ажиллах; o Эрх эдлэгч, үүрэг хүлээгч, нөлөөлөгч нарт чиглэх; o Иж бүрэн хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх зэрэг болно.. Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр (2010–2014)-т хүний эрхийн үндэсний байгууллагууд нь хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх явцад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн байгууллага болохыг зааж өгсөн байдаг. Мөн хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх, түүний ахиц дэвшлийн талаар хүний 164 http://www.mn-nhrc.org/files/setguul_2005_03.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw