Судалгааны эмхэтгэл-боть 37

155 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 155 эрхийн гэрээний тайлагналтын тогтолцоогоор дамжуулан НҮБ-д тайлан илгээх үүрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь чанартай хүний эрхийн боловсролын хөтөлбөр олгохдоо төлөвлөгөө, стратеги, зохих нөөц бүхий байх, чадварлаг сургагч багш нар, зохистой хүний эрхийн боловсролын нөөц хэрэглэгдэхүүнтэй байхыг чухалчилдаг байна. Гурав. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД ПАРЛАМЕНТЫН ОРОЛЦОО Парламентууд нь хүний эрхийг баталгаажуулахад сурталчлан дэмжих (хүний эрхийн таатай хууль, эрх зүйн орчныг бүрэлдүүлэх болон хүний эрхийн боловсролын үйл ажиллагаагаар), хамгаалах (хүний эрхийг зөрчихийг хориглосон, хамгаалалтын идэвхтэй механизмыг бий болгож, зөрчигдсөн тохиолдолд үр дүнтэй засаж залруулах хууль тогтоомжуудыг гаргах зэргээр), хэрэгжүүлэх (хүний эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөрүүдийн эх сурвалжийг бий болгон хуваарилах замаар) гэх зэрэг олон арга замаар хувь нэмрээ оруулах боломжтой. Эдгээрийг дээр дурдсан, хууль батлах, хянах ба төлөөллийн үүрэг, үйл ажиллагаагаараа хийдэг. Улс орнуудын холбогдох төрийн эрх мэдлийн байгууллага нь хүний эрхийн боловсрол, сургалтыг хөхиүлэн дэмжих, баталгаажуулах үндсэн үүрэг хүлээх ба дангаар болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар дамжуулан өөрийн боломжит эх сурвалжийг бүрэн ашиглах замаар хуулийн болон захиргааны арга хэмжээ авах, бодлого батлах зэрэг хүний эрхийн боловсрол сургалтыг хэрэгжүүлэх явдлыг баталгаажуулах алхмуудыг хийхийг НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалд заасан байдаг. Энэ ч үүднээс улс орнуудын хүний эрхийн байгууллагууд болон төрийн болон хувийн, олон нийтийн байгууллагууд нь өөрсдийн эрх үүргийн хүрээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, боловсрол олгох үйл ажиллагааг явуулдаг. Судалгаанд хамрагдсан улс орнуудын парламент нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хүний эрхийн боловсролыг олгох үйл ажиллагааг дэмжих, баталгаажуулах хууль эрх зүйн орчныг бий болгох, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийн боловсролыг сурталчлах, иргэдийн дуу хоолойг сонсох, парламентын боловсролоор дамжуулан иргэд, олон нийт, хүүхэд, залуучуудад хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээхэд оролцдог туршлага байна. Парламент хүний эрхийн боловсролыг хэрхэн олгодог талаарх бусад улс орны туршлага 1. ИХ БРИТАНИ Их Британийн үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагуудад Тэгш эрх ба хүний эрхийн комисс, Шотландын хүний эрхийн комисс, Умард Ирландын хүний эрхийн комисс ордог. Эдгээр байгууллагууд нь хүний эрхийг хамгаалах, түүнийг сурталчлах үндсэн үүрэгтэй ба хүний эрхийн боловсролыг олон нийтэд олгох, хувь хүний эрхийг хамгаалах, хүний эрх хамгаалагдаж буй эсэхэд хяналт тавьж, төрийн байгууллагууд хүний эрхийг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэхэд дэмжиж ажилладаг. Хүний эрхийн боловсрол олгодог байгууллагууд Тэгш эрх ба хүний эрхийн комисс (Equality and Human Rights Commission): Энэхүү комисс нь 2006 оны тэгш байдлын тухай хуулийн 9-р хэсэгт заасан хүний эрхийн ач холбогдлыг сурталчлах үүрэгтэй бөгөөд Англи ба Уэльс дэх бие даасан олон нийтийн байгууллага юм.165 165 https://www.equalityhumanrights.com/en

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw