Судалгааны эмхэтгэл-боть 37

16 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 16 Эрүүл мэндийн зардлын 80 орчим хувийг улсын төсвөөс, 5 хувийг хувийн даатгалаас, 15 орчим хувийг төлбөр хуваах болон хувь хүн, айл өрхөөс гарч байгаа зардал эзэлсэн байна. Дүүргийн эрүүл мэндийн зөвлөлд хуваарилагдсан төсөвт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаас гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс багтдаг. 2021 оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилт нэлээдгүй хувь (24 тэрбум ам доллар)-ийг эзлээд байна. АНУ - АНУ нь эрүүл мэндийн санхүүжилтийн зах зээлийн буюу хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тэр хэрээр өндөр байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь хувийн даатгал, засгийн газрын санхүүжилт, хувь хүнээс гарч буй зардлаас бүрдэж байна. Хувь хүнээс гарч буй зардал нь Холбооны засгийн газрын санхүүжилттэй бараг тэнцүү байна. Нийт иргэдийн 92 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас 2019 оны байдлаар иргэдийн 67.2% нь хувийн сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Үүнээс 55.7% нь ажил олгогчоос төлж буй даатгалд, 11.3% нь хувиараа даатгалд хамрагдсан байна. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардлаараа дэлхийд тэргүүлж буй орнуудын нэгд ордог. - Холбооны засгийн газрын харьяа Хөдөлмөрийн статистикийн товчоо улсын болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсдын цалинг улсын хэмжээнд жил бүр харьцуулан гаргадаг. Үндэсний цалин хөлсний судалгаанд суурилан улсын байгууллагад ажиллаж буй ажилтанд тухайн жилийн цалингийн зөрүүгийн дунджаар үндсэн цалин дээр нэмэгдлийг тооцон олгодог онцлогтой байна. Монгол Улс - Монгол Улсын ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь бусад бага дунд орлоготой орнуудтай (4.2 хувь) харьцуулахад маш бага буюу 2.2 хувь байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бусад бага дунд орлоготой орнуудтай харьцуулахад илүү сайн үзүүлэлттэй байгаа ба их эмчийн 10 мянган хүнд ногдох тоогоор (36.8) өндөр орлоготой орнуудаас (28.7) ч илүү үзүүлэлттэй байна. Мөн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр бага дунд орлоготой орнуудыг бодвол харьцангуй сайн байгаа ч өндөр орлоготой оронтой харьцуулахад их эмчийн тооноос бусад бүх үзүүлэлтээр дор байна. Эрүүл мэндийн санхүүжилтийг бүрдүүлж буй үндсэн гурван эх үүсвэрийг авч үзвэл 1) улсын төсөв, 2) заавал төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 3) иргэдээс шууд төлөх төлбөр багтаж байна. Эдгээр эх үүсвэрээс улсын төсөв хэмжээний хувьд давамгайлж байна. Одоогоор эрүүл мэндийн салбарын үндсэн санхүүжилтийг улсын төсөв, ЭМДС гэсэн хоёр эх үүсвэрээр тусдаа хоёр санд төвлөрүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт улсын бүх эх үүсвэрийг нэг санд төвлөрүүлэх тогтолцоог хараахан бий болгож чадаагүй байна. - Манай улсын цалин хөлсний системийн хувьд нэгжийн үнэлгээнд суурилсан нормативт цалингийн систем буюу тогтмол цалингийн систем зонхилж байна. Харин 2021 оноос гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог аажмаар нэвтрүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор салбарт нөөцийг хуваарилахдаа микро удирдлагын хандлагыг халж стратегийн хувьд нөөцийг тогтвортой байлгах арга зам руу шилжин, эрүүл мэндийн байгууллагуудын төлбөрийн механизм ба эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсний тогтолцооны заагийг арилгаж, гүйцэтгэлийг сайжруулах нэгдмэл сонирхлыг аль аль түвшинд бий болгох хэрэгтэй байна гэж Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан судалгаанд зөвлөсөн байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны хэсгээс үзнэ үү)

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw