Судалгааны эмхэтгэл-боть 37

114 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 114 байгуулах, сэтгэл судлаачийн бүртгэлийн гэрчилгээ олгох, мэргэжлийн үнэмлэх олгох, мэргэжлийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулна. 4.2. Япон Улс Япон Улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан нь Эдо (1603 - 1868 он) үеийн сүүлчийн хагасаас Мэйжигийн эриний (1868 оноос эхэлсэн) эхэн үе хүртэл нэвтэрч, барууны шинжлэх ухаанд гүнзгий нэвтэрсэн гүн ухаантан Кацүнагаритай салшгүй холбоотой хөгжжээ134. Энэ үеэс сэтгэл судлал гэдэг үг хэрэглэгдэж, Мэйжигийн үеийн төлөөлөгч, сэтгэл судлаач Южиро Мотора нь Америкийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан анхны япон эрдэмтэн болж байсан байна. Сэтгэл судлалын эрдэмтэн нар Америк болон Германы шинжлэх ухааныг судлаж ирсээр Кюүшюүгийн Их сургууль болох Эзэн хааны Их сургуульд дайны дараах Японы сэтгэл судлалын үндэс суурийг тавьжээ. Дайны дараа Япон Улс нь Америкийн эрхшээлд аргагүйн эрхэнд амьдрахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь ард иргэдийн сэтгэл зүйд маш нөлөөлж байв. Сэтгэл судлал нь зан үйлийн шинжлэх ухаанд суурилдаг тул оюун ухааныг эмчлэх зорилготойгоор дорно дахины өвөрмөц сэтгэл зүйг хөгжүүлэх боломжтойг тухайн үед японы эрдэмтэд харж байсан байна. Өнөө үеийн Япон Улсын сэтгэл судлал нь өндөр хөгжилтэй орнуудын адил хөгжиж ирсэн ч хэт хөгжлийн улмаас нийгмийн үл үзэгдэх дарамт ихтэй, энэ ч үүднээсээ сэтгэл санааны хувьд ядарсан насанд хүрэгчид мөн хүүхдүүд их байна. Иймээс сэтгэл судлалаар мэргэших сонирхолтой залуучууд ихсэж тэднийг сургах их сургууль, мэргэшүүлэх холбоодын ажил идэвхжиж байна. Их сургуулиудын хувьд сэтгэл судлалын тэнхимтэй байх ба уламжлалт сэтгэл судлалын хичээлүүдээс гадна шинээр гэмт хэргийн сэтгэл судлалын тухай шүүхийн сэтгэл судлал, эрүүгийн шинжлэх ухаан, мөрдөн байцаалтын ажиллагаа, эрүүгийн клиник гэсэн чиглэлтэйгээр оюутнуудаа бэлтгэж байна.135 Нэмж дурдахад эмнэл зүйн сэтгэл судлал буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний сэтгэл судлал, хүүхэд хөгжил, хүн хоорондын харилцаа гэсэн нийгмийн төрлүүдээр давхар сургадаг байна. Төгссөн сэтгэл судлаачид нь анагаах ухааны салбар, боловсролын салбар, халамжийн салбар, аж үйлдвэрийн салбарт ажиллах боломжоор бүрэн хангагддаг байна. Эрх зүйн орчин Япон Улс нь 2007 оны 9 сарын 16-ны өдөр Мэргэшсэн сэтгэл судлаачийн хуулиа136 (公 認心理師法) баталсан. 2019 оны 6 сарын 14-ний өдөр хамгийн сүүлд нэмэлт өөрчлөлт орсон. Уг хууль нь 5 бүлэг 50 зүйлтэй. Хууль нь мэргэшсэн олон нийтийн сэтгэл зүйчдийн мэргэшлийн түвшинг тогтоох, тэдний ажил үүргийн зохистой байдлыг хангах, хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах, дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилготой. Мэргэшсэн олон нийтийн сэтгэл зүйчийн эрх зүйн зохицуулалт, эрх үүрэг, хариуцлага, үйл ажиллагаагаа явуулах хүрээ болон мэргэшсэн сэтгэл зүйч болох шалгалтыг хаанаас хэн ямар зохион байгуулалттайгаар бүртгэж, шалгалтыг авах тухай энэ хуулиар зохицуулсан. 134http://shinrigaku2008.web.fc2.com/index/sinnrigaku2.html 135https://www.uhe.ac.jp/undergraduate/psychology/?utm_source=google&utm_medium=cpc&gclid=Cj0KCQjw8e OLBhC1ARIsAOzx5cGFh-sNpVkcLvVfFjEPNmtBrNj1ISAQ2-9nEsd9RnWlR8B9385xvLkaAmUKEALw_wcB 136 https://hourei.net/law/427AC0000000068

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw