Судалгааны эмхэтгэл-боть 37

126 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 126 - Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, тусгай/түр зөвшөөрөл/ авах тухай Зөвлөлд худал, буруу, төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх; - Аливаа байгууллага, түншлэл, холбоо, удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авалгүйгээр сэтгэлзүйн болон психометрийн оффис, төв, клиник ажиллуулахгүй, сэтгэл судлаачийн үүргээр үйлчилгээ үзүүлэхгүй байх; - Энэхүү хуулийн аливаа заалтыг зөрчсөн тохиолдолд зохих шийтгэлийг оногдуулна. 34-р зүйл. Торгууль. Энэхүү хуулийн аливаа зүйл заалтыг зөрчсөн этгээдийг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл 10.000-100.000 песогийн торгууль ногдуулна. 35-р зүйл. Зөрчлийг мэдэгдэх Удирдах зөвлөл нь энэхүү хуулийг зөрчсөн сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, байгууллага, холбоо, түншлэл, аж ахуйн нэгжид холбогдох арга хэмжээ авч болно. 36-р зүйл. Хууль сахиулах. Энэхүү хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн аливаа этгээдийг мөрдөн шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулах ажлыг хууль сахиулах байгууллага хариуцна. IX.Бүлэг Бусад 37-р зүйл. Санхүүжилтийн нөхцөл Мэргэжлийн зохицуулах хорооны дарга цаашид энэхүү хуулийг шуурхай хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий Тэтгэлгийн тухай хуульд заасны дагуу хөтөлбөрт нэн даруй оруулах болно. 38-р зүйл. Дүрэм, журмыг хэрэгжүүлэх Удирдах зөвлөл байгуулагдсанаас хойш 90 хоногийн дотор энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд хорооны зөвшөөрөлтэйгөөр шаардлагатай хэрэгжүүлэх дүрэм, журмыг нийтэлнэ. 39-р зүйл. Салгах заалт Хэрэв энэ хуулийн аль нэгэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, тухайн заалт хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол бусад үлдсэн бүлэг заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. 40-р зүйл. Зүйл заалтыг хүчингүй болгох Энэхүү хуулийн заалттай зөрчилдсөн бүх хууль, тогтоол, дүрэм, журмыг хүчингүй болгож, зохих ёсоор өөрчилсөн болно. 41-р зүйл . Хүчин төгөлдөр болох Энэхүү хууль нь албан ёсны сонинд нийтлэгдсэнээс хойш арван тав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw