9 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 9 Дөрөвдүгээр бүлэгт судалгаанд авагдсан орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний систем, бодлого, эрх зүйн зохицуулалт, цалин хөлсний системийн бүтэц, урамшууллын механизмтай холбоотой практик туршлагуудыг харьцуулан судлав. Түлхүүр үг: Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилт, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, эмнэлгийн ажилтны цалингийн бодлого, цалингийн стратеги, цалингийн нөхцөл байдал, цалинд нөлөөлөх хүчин зүйлс Keywords: Healthcare system financing, health workforce renumeration, health workers salary policy, total gross wages of health worker, renumeration and incentive strategy, factors of health workers’ salary СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ 1) Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн загварын харьцуулалт Судлаачид дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загваруудыг олон ургальч байдлаар ангилсан судалгаа, үзэл хандлагууд түгээмэл байна. Тухайлбал, Нэг. Нийгэм-улс төрийн тогтолцооны үзэл хандлага талаас нь классик тогтолцоо, плюрал тогтолцоо, даатгалын тогтолцоо, үндэсний тогтолцоо, социалист тогтолцоо гэж ангилахаас гадна утилитар, коммунатор, либерал тогтолцоо ч гэж нэрлэдэг. Орчин үед ДЭМБ-ын экспертүүдийн1 тогтоосон эрүүл мэндийн тогтолцооны дараах үндсэн 3 ангиллыг түгээмэл ашиглаж байна. - Төрийн оролцоотой тогтолцоо (Бевериджийн систем) - Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо (Бисмаркийн систем) - Зах зээлийн буюу хувийн эрүүл мэндийн тогтолцоо Олон улсын судлаачдын ангиллыг өргөн хүрээнд авч үзвэл ерөнхий тогтолцооны шинж байдал, ангиллаас хамааруулан дэлхий дээр эрүүл мэндийн тогтолцооны дараах загварууд бий болсон гэж үздэг: 1. Универсал загвар (Бевериджийн загвар) 2. Нийгмийн даатгалын тогтолцооны загвар (Бисмаркийн загвар) 3. Өмнөдийн загвар (Испани, Португал, Грек, Италийн зарим хэсэг) 4. Скандинавын загвар буюу институциональ загвар (социал демократ загвар) 5. Либераль загвар 6. Корпоратив-консерватив загвар (Япон) 7. Латин-америкийн загвар 8. Зүүн Азийн аж үйлдвэржсэн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар 9. Шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар хэмээн ангилж байна. Хоёр. Эдийн засаг-санхүүжилтийн арга механизм талаас нь, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаанд төрөөс хэрхэн оролцож байгааг чухалчлан авч үздэг бөгөөд орчин үед эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн дараах 3 загварыг түгээмэл ашиглаж байна: 1. Зах зээлийн систем буюу хувийн эрүүл мэндийн даатгалын системд суурилсан төлбөртэй эмнэлгийн үйлчилгээний загвар 1 (S. Hakansson, В. Majnoni, D'Intignano, G.H. Mooney, J.L. Roberts, G.L. Stoddart, K.S. Johansen, H. Zollner)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw